Search

Хиймэл оюун ухаанаар өөрчилсөн зургийг төөрөгдүүлсэн агуулгаар түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1711

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ундрам сайд Дамдиннямыгаа арай залуу хүнээр солихоор шийджээ!” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус зургийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээж, засвар оруулан төөрөгдүүлсэн агуулгаар түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 21-нд Скрийншот Мэдээ нэртэй Facebook пэйж “Ундрам сайд Дамдиннямыгаа арай залуу хүнээр солихоор шийджээ!” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Тус постыг 560 реакц, 147 сэтгэгдлээр идэвхжүүлж, 97 удаа цааш түгээжээ.

Бид түгээсэн зургийг эх зурагтай харьцуулж үзэхэд арын бор өнгийн сандал байхгүй болж, ханын хэв, загварт засвар оржээ. Мөн ширээн дээрх цайны аяга байхгүй болсныг харж болно.

Эх зургийг хиймэл оюун ухаанд (ChatGPT-5.2) заавар өгч өөрчлөхийг хүсэхэд дараах зургийг өглөө. Тус зураг нь түгээсэн зурагтай төстэй, мөн адил арын бор сандал, ширээн дээрх аягыг арилгасан зэрэг шинж тэмдгүүдээрээ ижил байна.

2025 оны 12 дугаар сарын 21-нд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам цахим хуудсандаа түгээсэн зургийг технологийн хэрэгсэл ашиглан эвлүүлж түгээснийг мэдэгдэхийн зэрэгцээ иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж, хууль хяналтын байгууллагуудыг энэ төрлийн зөрчилд анхаарал хандуулан шалгаж, хариуцлага тооцож байхыг хүсжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын пост

Дүгнээд хэлбэл, цахим орчинд УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхийлөгчийн зураг, бичлэгт засвар хийж, ташаа агуулгатай түгээн харлуулж, иргэдийг турхирах явдал түгээмэл байдаг. Иймд та ямарваа зураг, бичлэгтэй мэдээ, мэдээллийг эх сурвалжтай нь тулган шалгаж, хэрсүү байхыг зөвлөе.

Бид өмнөх баримт шалгалтуудаар ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын зураг, бичлэгт засвар оруулан түгээж байсныг энд, энд, эндээс үзээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын сэрэмжлүүлэг пост

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ундрам сайд Дамдиннямыгаа арай залуу хүнээр солихоор шийджээ!” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Check document