Search

KFC-ээс явуулж буй азтан шалгаруулах постыг дуурайлган, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг ашиглан залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1702

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Сайн байна уу бүгдээрээ! Удахгүй болох Зул сарын баяр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан бид нэгэн азтандаа энэхүү гайхалтай Toyota RAV4 автомашиныг бэлэглэж байна. Энэ нь амархан: @ гэж бичээд “дуртай зүйлд нэмэх” дээр дарна уу. Хэрэв товчлуур цэнхэр болж хувирвал та сонгогдсон байна. Сугалааны тохирол 12-р сарын 17-ны 20:00 цагт явагдана” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

KFC-ийн нэр логог ашигласан хуурамч пэйжээс KFC-ээс явуулж буй хүслийн багц худалдан аваад RAV4 машины азтан шалгаруулах постыг хуулж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг ашиглан шинэ жилийн баярыг тохиолдуулан машин бэлэглэнэ хэмээн иргэдийг залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургадугаар сарын 11-нд 𝙺𝙵𝙲 𝚁𝚎𝚜𝚝𝚘 𝙵𝚊𝚗𝚜 (архивласан хувилбар) гэх Фэйсбүүк хуудаснаас “Сайн байна уу бүгдээрээ! Удахгүй болох Зул сарын баяр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан бид нэгэн азтандаа энэхүү гайхалтай Toyota RAV4 автомашиныг бэлэглэж байна. Энэ нь амархан: @ гэж бичээд “дуртай зүйлд нэмэх” дээр дарна уу. Хэрэв товчлуур цэнхэр болж хувирвал та сонгогдсон байна. Сугалааны тохирол 12-р сарын 17-ны 20:00 цагт явагдана” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 446 реакц, 1,700 гаруй сэтгэгдэл авч, 3,100 гаруй удаа цааш түгээгджээ.

Тэмдэглэлт баярын өдрүүд, тэр дундаа шинэ жилийн баярын өдрүүдээр цахим залилангийн тоо хэмжээ огцом өсдөг тул та доорх гурван аргаар залиланг шалгаж байгаарай.

Хаяг шалгах нь

“KFC Resto Fans” пэйжийн ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2025 оны 12 дугаар сарын 14-нд нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна пэйжийн танилцуулга хэсэг нь хоосон, пэйжийг удирдаж буй админы мэдээлэл нээлттэй харагдахгүй байхгүй байна.

Харин KFC-ийн албан ёсны Facebook хуудас нь 61 сая дагагчтай байна. Мөн уг хаягаас 2025 оны 11 дүгээр сарын 19-нд “Та хүслийн багц худалдан авсан и-баримтаа www.khusel-kfcmongolia.com сайтад бүртгүүлээд 2025 оны цоо шинэ, 0 гүйлттэй RAV4 авто машины эзэн болоорой” гэсэн пост нийтэлсэн байна.

Зураг шалгах нь

Шалгасан мэдээлэлд ашигласан зургийг хиймэл оюунаар бүтээсэн контент шалгах хэрэглүүрүүдээр шалгахад Sight Engine 99,9%, Hive Moderation 99%-ийн хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтайг харуулсан.

Агуулга шалгах нь

Бид постод заасны дагуу “@” хэмээн бичих даруйд автоматжуулалтай чат аль хотод байгааг асуухын зэрэгцээ 15 минутын дотор 10-15 группт тус постыг шэйрлэхийг шаардсан чат ирж байна.

Үүний дараа энэ төрлийн залилан нь шэйр хийгээгүй байхад ялагч болсныг мэдэгдэж, үл таних сэжиг бүхий вэбсайт руу орж бүртгүүлэхийг хүсдэг бөгөөд картын дугаар болон шуудангийн хаягаа оруулж баталгаажуулахыг шаардаж, иргэдийн картын мэдээлэл цуглуулах зорилготой үйлдэл хийдэг.


Олон нийтэд танигдсан компанийн нэрээр хуурамч хаяг нээж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээсэн үлйдлийг энд, энд бас энд бид шалган мэдээлж байсан билээ.

Ийм төрлийн залилан нь хүмүүст бэлэг урамшуулал, бараа бүтээгдэхүүн үнэгүй өгнө хэмээн хуурч реакц даруулах, шэйр хийлгэх зэргээр аалзны тор шиг түгдэг байна. Цаашлаад иргэдээс овог, нэр, регистрийн дугаар, картын мэдээлэл, хаяг зэрэг хувийн эмзэг мэдээллүүдийг шаардаж авдаг аж.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, KFC-ийн нэр логог ашигласан хуурамч пэйжээс KFC-ээс явуулж буй хүслийн багц худалдан аваад RAV4 машины азтан шалгаруулах постыг дуурайлган, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг ашиглан шинэ жилийн баярыг тохиолдуулан машин бэлэглэнэ хэмээн иргэдийг залилж байна. Мөн 10-15 группт шэйрлэхийг хүмүүсээс шаардсан нь өнөөдрийн байдлаар нийт 3,100 гаруй мянган шэйр авсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Сайн байна уу бүгдээрээ! Удахгүй болох Зул сарын баяр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан бид нэгэн азтандаа энэхүү гайхалтай Toyota RAV4 автомашиныг бэлэглэж байна. Энэ нь амархан: @ гэж бичээд “дуртай зүйлд нэмэх” дээр дарна уу. Хэрэв товчлуур цэнхэр болж хувирвал та сонгогдсон байна. Сугалааны тохирол 12-р сарын 17-ны 20:00 цагт явагдана” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document