Search

Томоохон худалдааны төвүүдийн нэрийг барьсан залилангаас сэргийлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1691

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан бид 2025 оны Volkswagen Tiguan R-Line машинуудын нэгийг бэлэглэж байна. @ гэж бичээд “онцлох” дээр дарна уу” агуулгатай постыг зургуудын хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

PC mall-ийн нэр, лого, зургийг ашиглаж “10-15 удаа шэйр хийсэн хүнд машин бэлэглэнэ” хэмээн хуурч, иргэдээс картын мэдээлэл болон шуудангийн хаягийг цуглуулан, залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр PC mall Fans нэртэй Facebook пэйж “Дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан бид 2025 оны Volkswagen Tiguan R-Line машинуудын нэгийг бэлэглэж байна. @ гэж бичээд “онцлох” дээр дарна уу” агуулгатай постыг зургуудын хамт түгээжээ. Тус постыг 13 мянга гаруй реакц, 59 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, 56 мянган удаа цааш түгээжээ.

Пост түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгахад, нэг сарын өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд үүссэн, 7700 дагагчтай, танилцуулга (Intro) хэсэг нь хоосон, PC mall-ийн лого ашиглан профайл зурагтаа оруулсан байгааг доорх зургаас харж болно.

Постод хавсаргасан зургуудыг шалгахад, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ikon.mn дээр гарсан сурталчилгааны зураг байв. Уг сурталчилгаанд PC mall-ийн 36 дахь шинэ салбар болох “Өргөө” салбар албан ёсны нээлтээ хийх тухай дурджээ.

Мөн гаднын нийгмийн сүлжээнд ихээр түгсэн Volkswagen Tiguan гэх машины зургийг ашиглажээ.

Бид постод заасны дагуу “@онцлох” хэмээн бичих даруйд автоматжуулалтай чат аль хотод байгааг асуухын зэрэгцээ 15 минутын дотор 10-15 группт тус постыг шэйрлэхийг шаардлаа. Шэйр хийгээгүй байхад ялагч болсныг мэдэгдэж, үл таних сэжиг бүхий вэбсайт руу орж бүртгүүл гэв. Тухайн вэбсайтад ороход “PC mall-ын албан ёсны вэбсайтад тавтай морил” гэсэн байв. Гэвч үнэндээ PC mall-ийн албан ёсны цорын ганц вэбсайт нь www.pc-mall.mn юм. Мөн картын дугаар болон шуудангийн хаягаа оруулж баталгаажуулахыг шаардсан цонх байгаа нь иргэдийн картын мэдээлэл цуглуулах зорилготой байгаа нь харагдлаа.

Ийм төрлийн залилан нь хүмүүст бэлэг урамшуулал, бараа бүтээгдэхүүн үнэгүй өгнө хэмээн хуурч реакц даруулах, шэйр хийлгэх зэргээр аалзны тор шиг түгдэг аж. Цаашлаад иргэдээс овог, нэр, регистрийн дугаар, картын мэдээлэл, хаяг зэрэг хувийн эмзэг мэдээллүүдийг шаардаж авдаг аж.

Дүгнээд хэлбэл, үүсээд удаагүй, танилцуулга хэсэг нь хоосон, PC mall-ийн нэр логог ашигласан пэйжээс дэлгүүрийнхээ нээлтэд зориулж машин бэлэглэнэ хэмээн хуурч байна. Цаашлаад 10-15 группт шэйрлэхийг хүмүүсээс шаардсан нь өнөөдрийн байдлаар нийт 56 мянган шэйр аваад байна. Өмнө нь мөн томоохон худалдааны төвүүдийн нэр, логог ашиглан бусдаас шэйр, реакц шаардсан хуурамч хаяг, залилангийн постуудыг шалгаж байсныг энд, энд, энд, эндээс үзээрэй. Эдгээр хуурамч хаягуудын түгээмэл шинж тэмдэг нь “PC mall fans“, “Naran fans“, “Nomin fans” зэргээр “fans” гэх үгийг нэрэндээ агуулжээ.

Тэмдэглэлт баярын өдрүүд, тэр дундаа шинэ жилийн баярын өдрүүдээр цахим залилангийн тоо хэмжээ 300 хувь хүртэл огцом өсдөг. Иймд та доорх гурван аргаар залиланг шалгаж байгаарай.

Шинэ жилийн бэлэг биш, залиланг таних гурван арга


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан бид 2025 оны Volkswagen Tiguan R-Line машинуудын нэгийг бэлэглэж байна. @ гэж бичээд “онцлох” дээр дарна уу” агуулгатай постыг зургуудын хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document