Search

“Тос түрхэж тамхинаас гаргана” гэх шинжлэх ухааны судалгаа одоогоор байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1686

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…Тамхинаас ердөө 20-30 хоногийн дотор гаргана, Японы Kanyehb брэндийн Quit smoking гэх бүтээгдэхүүн… гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Kanyehb Quit Smoking Cream” гэх бүтээгдэхүүн нь тамхинаас гарахад үр дүнтэй эсэхийг батлах шинжлэх ухааны нотолгоо, клиник судалгаа одоогоор байхгүй байна. Мөн бүтээгдэхүүнийг “Японы брэнд” гэж сурталчилж байгаа ч онлайн худалдааны сайтад гарал үүсэл нь Хятад хэмээн тэмдэглэгдсэн нь төөрөгдөл үүсгэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Хэрэгцээт бараа өргөн сонголт (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “…Тамхинаас ердөө 20-30 хоногийн дотор гаргана, Японы Kanyehb брэндийн Quit smoking гэх бүтээгдэхүүн…” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 6,600 гаруй реакц, 4,500 сэтгэгдэл авчээ.

“Kanyehb Quit smoking cream” гэх бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах клиник судалгаа одоогоор байхгүй байна

Тус бүтээгдэхүүнийг зургаар хайхад онлайн худалдааны вэбсайтад байршуулсан зарууд илэрлээ.

Made-in-China гэх Хятадын онлайн худалдааны сайт дахь KanyeHB брэндийн тамхинаас гаргах тосны танилцуулгад, “Судалгааны үр дүнгээр олон улсын хэмжээнд тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй арга нь никотины тос гэж үздэг хэмээн зарим эх сурвалжид дурдсан байдаг” гэжээ. Гэвч энэ төрлийн албан ёсны судалгаа олдоогүй.

KanyeHB брэндийн тамхинаас гаргах тосны танилцуулга, Эх сурвалж: Made-in-China

Олон улсын хэмжээнд никотиний наалт/патч дээр клиник туршилтууд хийж, тамхинаас гарахад үр дүнтэйг баталсан байдаг. Харин никотин агуулсан тос/крем/гель төрлийн бүтээгдэхүүний найрлага, үр нөлөө, аюулгүй байдалд зориулсан бие даасан, хянагдсан клиник туршилт одоогоор байхгүй байна.

Мөн бичлэгт Японы KanyeHB брэнд хэмээн сурталчилж байгаа боловч онлайн худалдааны сайтад гарал үүслийг нь Хятад улс гэж тэмдэглэжээ.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас гаргасан никотин орлуулагч бүтээгдэхүүний жагсаалтад тосон бүтээгдэхүүн байхгүй байна

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас тамхинаас гарахад ашиглахыг зөвшөөрсөн бүтээгдэхүүний жагсаалтад наалт, бохь, чихэр, хамрын шүршигч, амьсгалын аппарат болон жороор олгодог зарим төрлийн эмийн бэлдмэл багтжээ. Эдгээр нь FDA-аас аюулгүй байдал, үр нөлөөг нь үнэлсний дараа хэрэглээнд нэвтрүүлсэн, шинжлэх ухаанаар нотлогдсон арга хэрэгсэл юм.

Харин “Quit Smoking Cream” зэрэг тосон төрлийн бүтээгдэхүүн FDA-ийн доорх жагсаалтад байхгүй байна.

FDA-аас гаргасан никотин орлуулагч бүтээгдэхүүний жагсаалт, Эх сурвалж: АНУ-ын Хүнс, эмийн захиргаа

Дүгнэхэд, “Kanyehb Quit Smoking Cream” гэх бүтээгдэхүүн нь тамхинаас гарахад үр дүнтэй эсэхийг батлах шинжлэх ухааны нотолгоо, клиник судалгаа одоогоор байхгүй байна. Мөн бүтээгдэхүүнийг “Японы брэнд” гэж сурталчилж байгаа ч онлайн худалдааны сайтад гарал үүсэл нь Хятад хэмээн тэмдэглэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“…Тамхинаас ердөө 20-30 хоногийн дотор гаргана, Японы Kanyehb брэндийн Quit smoking гэх бүтээгдэхүүн… гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ.

Check document