Search

Киргизстан 2019 онд ураны олборлолт, хайгуулыг хориглосон ч 2024 онд тус хоригийг цуцалсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1675

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“2019.12.19 нд Киргизстан улсын 20 мянган иргэдийн гарын үсгээр уран хайх олборлохыг хориглосон” гэсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2019 онд Киргизстан улс уран хайх, олборлохыг хориглосон нь үнэн боловч 20 мянган хүний уран эсэргүүцсэн гарын үсгээр тус хоригийг баталсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Тухайлбал, 2019 онд Киргизстан улсад уран эсэргүүцлийн олон удаагийн жагсаал болсон бөгөөд мөн тус тогтоолыг парламентын 90 депутат дэмжиж баталсан байна. Харин 2024 онд уран, тори илрүүлэх, хайх болон ашиглахтай холбоотой геологийн судалгааны үйл ажиллагаанд тавьсан уг хоригийг хуулиар хүчингүй болгосон болгожээ.

 


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 12-нд Бүддорж Алтангариг (архивласан хувилбар) гэх хаягаас “2019.12.19 нд Киргизстан улсын 20 мянган иргэдийн гарын үсгээр уран хайх олборлохыг хориглосон” гэсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 1,700 гаруй реакц, 43 сэтгэгдэл авч, 1,100 гаруй удаа цааш түгээгджээ.

2019 онд Киргизстан уран, тори хайх, олборлохыг хориглосон ч 2024 оны 6-р сард тус хуулийг хүчингүй болгосон

Шалгасан мэдээлэлд дурдсан 2019 онд Киргизстан улс уран хайх, олборлохыг хориглосон нь үнэн боловч 20 мянган хүний уран эсэргүүцсэн гарын үсгээр тус хоригийг баталсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

2019 оны 12-р сарын 16-нд Tengrinews.kz агентлагаас “Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэхдээ, хуулийн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалж, цацрагийн болон экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэнэ гэжээ. Энэ хуулиар Киргизстаны нутаг дэвсгэрт уран, тори олборлох, хаягдлын сан байгуулах, радио идэвхт түүхий эд болон хог хаягдлыг оруулахыг хориглосон” гэж мэдээлжээ.

Тухайлбал, “ЮрАзия” компанийн уран олборлох төсөл нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, 2019 оны 3, 4 дүгээр сард улс даяар олон жагсаал болж, нийгмийн сүлжээнд гарын үсэг цуглуулахад 20 мянга гаруй хүн нэгдсэн байна. Мөн тус тогтоолыг парламентын 90 депутат (гишүүн) дэмжиж, эсэргүүцсэн хүн байгаагүйг Sputnik Кыргызстан сайтад мэдээлжээ.

Харин 2024 оны 6-р сард Киргизийн парламент 2019 оны 5-р сараас хэрэгжиж байсан уран олборлолт, хайгуулын хоригийг цуцалсан бөгөөд экологийн аюулгүй байдлыг хангах, улсын стратегийн ач холбогдол бүхий баялгийг ашиглах, Киргизстаны эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор уран, тори илрүүлэх, хайх болон ашиглахтай холбоотой геологийн судалгааны үйл ажиллагаанд тавьсан хоригийг хуулиар хүчингүй болгосон байна.

2024 онд уран олборлолт, хайгуулын хоригийг цуцалсан талаарх мэдээ, Эх сурвалж: :Дэлхийн цөмийн холбоо

2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд ураныг эсэргүүцсэн иргэд цахим болон цаасан гарын үсэг цуглуулж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд тус шаардлагын хариуг есдүгээр сарын 15-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн байна

Мөн бид нэмэлтээр шалгасан мэдээллийн сэтгэгдэл хэсэгт оруулсан “20,000 хүний гарын ураныг зогсоосон. Монголд 111999 хүний гарын үсгийг тоодоггүй” гэх мэдээллийг нягталж үзлээ.

2025 оны дөрөвдүгээр сард ураныг эсэргүүцсэн иргэд цахим гарын үсгээс гадна Улаанбаатар хотын төв талбай болон зарим аймгуудад хүмүүс биетээр цуглан цаасан дээр гарын үсэг зурцгаан, дөрөвдүгээр сарын 30-нд УИХ, Засгийн газарт хүргүүлжээ.

Мөн нийтийн өргөдөл, гомдлын систем болох petition.parliament-д “Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураныг хайх, олборлохыг хориглох тухай”, “Уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох” зэрэг дөрвөн өргөдөлд нийт 29,616 хүн цахим гарын үсэг зуржээ.

Дээрх дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан шардлагын хариуг 2025 оны 09 дүгээр сарын 15-нд холбогдох иргэдэд хүргүүлжээ.

Тухайлбал, “Цаашид хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулагдсаны дараа ураны хайгуул олборлолтын үйл ажиллагаа, нөлөллийн талаарх бодит мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар иргэд, олон нийтэд хүргэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах болно” хэмээн тус хариунд онцолжээ.

Дүгнэлт

2019 онд Киргизстан улс уран хайх, олборлохыг хориглосон нь үнэн боловч 20 мянган хүний уран эсэргүүцсэн гарын үсгээр бус парламентын гишүүд нь бүгд дэмжсэнээр хориг тавьсан байна. Харин 2024 онд уран, тори хайх болон ашиглахтай холбоотой геологийн судалгааны үйл ажиллагаанд тавьсан уг хоригийг хуулиар хүчингүй болгосон байна.

Мөн Монгол Улсад 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд ураныг эсэргүүцсэн иргэд цахим болон цаасан гарын үсэг цуглуулж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд тус шаардлагын хариуг есдүгээр сарын 15-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“2019.12.19 нд Киргизстан улсын 20 мянган иргэдийн гарын үсгээр уран хайх олборлохыг хориглосон” гэсэн бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document