Search

Хуурамч пэйжид вирустэй холбоос хавсаргаж, хувийн мэдээллийг авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1674

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Мөн мөнгө хийдэг аппликэйшн, 535,050 төгрөг өөрөө автоматаар сая, сая төгрөг болж өснө” гэх агуулгатай постыг зураг, холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирддаг хуурамч пэйжээс мөнгөө өсгөж аваарай хэмээн хуурч, вирус агуулсан холбоос түгээж, иргэдийн мэдээллийг авч залилж байна.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 26-нд “Chương Lan” нэртэй пэйж “Мөн мөнгө хийдэг аппликэйшн, 535,050 төгрөг өөрөө автоматаар сая, сая төгрөг болж өснө” гэх агуулгатай постыг зураг, холбоосын хамт түгээжээ.

Шалгасан постыг түгээсэн пэйжийг 2021 оны 09 дүгээр сарын 17-нд нээжээ. Пэйжийн “Chương Lan” гэх нэрийг орчуулж харвал вьетнам хэлээр “Лан бүлэг” гэх бөгөөд дагагчид нь мөн вьетнам нэртэй хуурамч аккаунтууд байгааг харж болно.

Постод хавсаргасан зургийг шалгавал Egune AI-ийн лого ашигласан, монгол хэлний найруулгын алдаатай, мөн сэжиг бүхий холбоос хавсаргажээ. Бид холбоосыг шалгаж үзэхэд HTML/ScrInject.B!tr” гэх нэртэй трояан төрлийн вирус тус вэбсайтад байж болзошгүй гэсэн анхааруулга гарч ирлээ. Уг трояан төрлийн вируст (Тройя хот руу аварга том модон морины дотор цэргүүдээ нууж ороод дайрсан түүхээр зүйрлэж нэрлэсэн) өртсөнөөр хувийн мэдээлэл, нууц үг, банкны мэдээлэл, файл зэргээ алдах аюултай. Иймд танихгүй, сэжигтэй пэйжийн санал болгосон холбоос дээр дарж орохгүй байхыг зөвлөе.

Зургийн тайлбар: Хавсаргасан холбоос дээр дарахад гарч ирсэн анхааруулга

Дүгнээд хэлбэл, Egune AI-ийн лого ашигласан гаднын хуурамч пэйжээс иргэдийг мөнгөө өсгөх боломж хэмээн хууран, трояан вирустэй вэбсайт руу нэвтрүүлж, хувийн мэдээллийг нь авч байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Мөн мөнгө хийдэг аппликэйшн, 535,050 төгрөг өөрөө автоматаар сая, сая төгрөг болж өснө” гэх агуулгатай постыг зураг, холбоосны хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document