Search

“Долоо хоногт 800 мянган төгрөг олох боломжтой” гэх залилангаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1673

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Та долоо хоногт 800 мянган төгрөг олох боломжтой, яаж гэдгийг надаас асуу” гэх агуулгатай рийл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ouna Balsanova гэх гаднын Instagram хэрэглэгчийн зураг, бичлэг, нэрийг ашигласан хаягаас чатаар холбогдон, мөнгөө тав нугалж авах боломж хэмээн иргэдээс мөнгө авч санхүүгийн залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 20-нд Ouna Balsanova нэртэй Facebook пэйж “Та долоо хоногт 800 мянган төгрөг олох боломжтой, яаж гэдгийг надаас асуу” гэх агуулгатай рийл түгээжээ. Тус рийлийг 795 реакц, 749 сэтгэгдлээр идэвхжүүлж, 31 удаа цааш түгээж, 488 мянга гаруй удаа үзжээ.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 19-нд үүссэн Ouna Balsanova нэртэй Facebook пэйжийг Нигери улсаас нэг админ удирдаж байна. Мөн танилцуулга хэсэгтээ Мандал Санхүүгийн Нэгдэлийн нэрийг барьж хуурамч мэдээлэл агуулсан байгааг доорх зургаас үзээрэй.

Уг пэйжийн оруулсан пост болон зургуудыг нягталбал ОХУ-ын ouna_balsanova нэртэй гаднын Instagram хэрэглэгчийн пост, зураг, бичлэгийг монгол хэл рүү орчуулан, хуулж тавиад пэйжээ хөгжүүлж байна.

Шалгасан рийл нь ouna_balsanova хэрэглэгчийн бичлэгүүдийг эвлүүлэн, “Долоо хоногт 800 мянган төгрөг олох боломжтой, яаж гэдгийг надаас асуу” гэх утгатай хадмалтай түгээжээ. Бид мессенжерээр холбогдон энэ талаар лавлахад нэгэн аппт бүртгүүлээд, “Балжинням Гантөмөр” гэх данс руу ₮160,000 шилжүүлэхийг шаардлаа. Тухайн данс руу мөнгө шилжүүлсэн баримт илгээсний дараа вэбсайтын холбоос илгээнэ гэв. Уг чатын агуулгыг харвал “хаан чинь“, “гүйлгээний үнэ цэнэ“, “хугацаанаас зайлсхийхийн тулд” гэх зэрэг монгол хэлний хэрэглээнд байдаггүй үг хэллэг нь орчуулгын хэрэглүүр ашигласныг харуулж байна.

Дүгнээд хэлбэл, хаягийг шалгахад гаднын улсаас удирддаг, танилцуулга хэсэг нь хуурамч (бусдын мэдээллийг ашигласан), зургаар шалгахад ouna_balsanova гэх хүний зураг, бичлэгийг ашигласан, агуулгыг шалгахад орчуулгын хэрэглүүр ашигласан, монгол хэлний үг, найруулгын алдаатай чат ирүүлсэн зэрэг шинж тэмдгээр залилангийн санаархалтай болох нь нотлогдож байна.

Иймд та цахим орчинд хаяг, зураг, агуулга шалгах 3 аргад суралцаж, ийм төрлийн залилангаас сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Та долоо хоногт 800 мянган төгрөг олох боломжтой, яаж гэдгийг надаас асуу” гэх агуулгатай рийл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document