Search

Төв аймгийн Баян суманд ураны өрөмдлөг хийгээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1667

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

 “Улаанбадрахад уран ухдаг туршлагатай баг хамт олон Баян суманд ирж уранаа өрөмдөөд удлаа” гэсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Төв аймгийн Баян суманд ураны хайгуул, ашиглалтын лицензтэй газар байхгүй бөгөөд ямар нэгэн өрөмдлөг хийгдээгүйг Баян сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн мэдээлсэн юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хүчит Ганбилэг (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Улаанбадрахад уран ухдаг туршлагатай баг хамт олон Баян суманд ирж уранаа өрөмдөөд удлаа” гэсэн бичлэг нийтэлжээ. Уг пост 1,400 гаруй реакц, 126 сэтгэгдэл авч, 739 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Монгол Улсад Баян нэртэй сум ганцхан Төв аймагт бий. Тиймээс Төв аймгийн Баян сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээс Баян суманд ураны өрөмдлөг хийж байгаа эсэхийг тодруулахад “Баян суманд ураны хайгуулын болон ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй. Ямар нэгэн өрөмдлөг одоогоор хийгдээгүй” хэмээн бидэнд мэдээлсэн юм.

2025 оны байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй ба Баян сумын нутагт лиценз байхгүй

Цацраг идэвхт ашигт малтмалын хүчин төгөлдөр, тусгай зөвшөөрөлтэй холбоотой найдвартай эх сурвалж бол Ашигт малтмал, газрын тосны газрын cmcs.mrpam.gov.mn сайт юм. Уг сайт нь Монгол Улсад олгогдсон хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг нэгтгэж харуулдаг.

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:

  1. Дорноговь аймагт
    • Дулаан-Уул(18916),
    • Зөөвч-Овоо(18915),
    • Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
  2. Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
  3. Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал монголиа” ХХК эзэмшиж байна.
  4. Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
    • 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
    • 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
    • 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.

Төв аймгийн аль ч суманд ураны тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-аас гаргадаг 2021 оны тайланд дурдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын нийт 14 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэсэн бөгөөд үүнд Төв аймгийн аль ч суманд ураны тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй байна.

Мөн ОҮИТБС-аас гаргасан 2023 оны тайланд “Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Баянжаргалан болон Өндөршил зэрэг сумдын нутагт байрлах ураны тусгай зөвшөөрөл эзэмшигч 3 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” талаар дурджээ.

Дүгнэхэд, Төв аймгийн Баян суманд ураны хайгуул, ашиглалтын лицензтэй газар байхгүй бөгөөд ямар нэгэн өрөмдлөг хийгдээгүй байгааг Баян сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн мэдээлсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

 “Улаанбадрахад уран ухдаг туршлагатай баг хамт олон Баян суманд ирж уранаа өрөмдөөд удлаа” гэсэн бичлэг нийтэлжээ.

Check document