Search

Nomin Holding-ийн зураг, логог ашиглан бэлэг урамшуулал олгох нэрээр залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1665

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2025 оны 11-р сарын 25-наас өмнө манай хуудсанд “Баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрт тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг пост нь Nomin Holding-ийн зураг, логог ашиглан иргэдийн итгэлийг олж, бэлэг урамшуулал олгох нэрээр залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 22-нд “nomin.mn fans” нэртэй Facebook пэйж “Ойн баяраа тэмдэглэж байна. 2025 оны 11-р сарын 25-наас өмнө манай хуудсанд “Баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрд тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ” гэх агуулгатай пост түгээсэн нь 6400 реакц, 20 гаруй мянган сэтгэгдэл авч, 27 мянган удаа цааш түгээжээ.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Пост түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгахад, дөнгөж нэг хоногийн өмнө буюу 2025 оны 11 дүгээр сарын 22-нд үүсгэсэн, танилцуулга хэсэгт холбоо барих дугаар, хаяг, албан ёсны вэбсайт зэргээ дурдаагүй нь хуурамч пэйжүүдийн түгээмэл шинж тэмдэг аж.

Түгээсэн постод ашигласан зургуудыг шалгахад Nomin Holding-ийн албан ёсны вэбсайт дээрх Баянхонгор аймгийн Рашаан сумын салбарын зургийг ашиглажээ. Мөн гаднын худалдааны төвүүдэд авсан зургуудыг ашигласныг доорх зургаас үзээрэй.

Түгээсэн постод хавсаргасан зургуудыг шалгав.
Nomin Holding-ийн албан ёсны пэйжээс ковер зургийг хуулан ашиглажээ.

Дүгнээд хэлбэл, аливаа тэмдэглэлт баяр ёслол, хямдралын үеийг тохиолдуулан ийм төрлийн цахим залилан гарч ирж, иргэдийг хууран мэхлэх аргаар хандалтаа өсгөх, бүр цаашлаад хувийн мэдээлэл авах, урьдчилгаа, хүргэлтийн мөнгө авах зэргээр хохирол учруулдаг. Энэ төрлийн залиланг бид өмнө нь баримтаар шалгаж байсныг энд, энд, эндээс үзээрэй.

Иймд та цахим орчинд ямарваа бэлэг урамшуулал, хямдрал амласан постыг дараах 3 алхмаар нягталж өөрийгөө болон ойр дотнын хүнээ залилуулахаас сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

2025 оны 11-р сарын 25-наас өмнө манай хуудсанд “Баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрт тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document