Search

Вакцины талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг хүмүүс хүчингүй болсон судалгааны талаар ярьжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1663

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2025 оны 11 дүгээр сарын 17-нд “Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж, вакцины хор нөлөөний талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Эко хүүхдийн төлөө нэгдье” гэх хэвлэлийн бага хурал нь вакцин эсэргүүцэгчдийн байнга түгээдэг худал, батлагдаагүй мэдээллийг дахин давтаж, олон нийтийг төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 17-нд “Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж, вакцины хор нөлөөний талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийжээ.

Энэ мэдээллийг Newswire.mn, ТВ24 зэрэг сайт шууд дамжуулалт хийжээ.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

“Вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрүүл байдаг” гэх хүчингүй болсон судалгааг онцолжээ

Хэвлэлийн бага хурлын үеэр “2020 онд Портлант хотын хүүхдийн хувийн эмнэлэгт хийсэн” гэх судалгааны талаар танилцуулсан.

Танилцуулсан судалгаа нь хүчингүй болсон талаар манай төвөөс 2025 оны 07 дугаар сарын 10-нд баримт шалгалт хийж мэдээлж байсан.

Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сард James Lyons-Weiler, Paul Thomas (Пол Томас) нарын гаргасан “Relative Incidence of Office Visits and Cumulative Rates of Billed Diagnoses Along the Axis of Vaccination” нэртэй судалгааг дурдсан байна. Энэ судалгаа нь вакцинд хамрагдсан хүүхдүүд эмчид үзүүлэх тохиолдол нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээс их байсан ба вакцинд хамрагдсан хүүхдүүд чих, амьсгалын зам, арьсны өвчлөл гэх мэт олон төрлийн өвчлөлийн улмаас эмчид үзүүлж байсан хэмээн дүгнэсэн байна.

Уг судалгааг PubMed Central-ийн албан ёсны вэбсайт дээр 2020 оны 11 дүгээр сарын 22-нд нийтэлсэн ч 2021 оны 01 дүгээр сарын 22-нд уг судалгааны тооцоололд хоёр алдаа гарсныг засварлаж, 2021 оны 07 дугаар сарын 22-нд хүчингүй болгожээ. Судалгаа нь арга зүйн хувьд алдаатай гэж шүүмжлэгчид үзэж, сэтгүүлийн редакцын зүгээс “дүгнэлтнүүдийг нь дэмжих шинжлэх ухааны сайн дата байгаагүй”-г онцолж, уг судалгааг хүчингүй болгосон.

Хүчингүй болгосон судалгааны өгүүллийн зураг
  • Мөн 2023 оны 03 дугаар сард АНУ-ын Вашингтон мужийн эрүүл мэндийн комисс дээрх судалгааг хийсэн Пол Томас гэх хүнийг эрүүл мэндийн худал, төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл түгээж, мэргэжлийн бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр эмчийн лицензийг нь хүчингүй болгожээ.

Мэдээлэл хийсэн хүмүүс цахим орчинд вакцины талаар худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тогтмол түгээдэг

Мэдээллийн үеэр дээрх хүчингүй болсон судалгаанаас гадна вакцин хорт бодис агуулдаг, хүний биед хор учруулдаг зэрэг шинжлэх ухаанаар батлагдаагүй вакцин эсэргүүцэгчдийн түгээмэл түгээдэг худал мэдээллийг дурджээ. Тус хэвлэлийн бага хурлыг хийсэн хүмүүсийн цахим хуудсаараа өмнө нь түгээж байсан вакцины холбогдолтой төөрөгдүүлсэн мэдээлэлд хийсэн баримт шалгалтуудыг доор нэгтгэлээ.

Жүрмэд Занаа гэх хаягаас: 

Бадарч Бямбадулам гэх хаягаас:

Handaa Byamba гэх хаягаас:

Ulziitogtokh Tsedev гэх хаягаас:

Otgoo Sanjaa гэх хаягаас

Эдгээр баримт шалгалтад дурдсан агуулгуудаа дээрх хүмүүс хэвлэлийн хурлын үеэр дахин ярьсан байна.

Дүгнээд хэлбэл, “Эко хүүхдийн төлөө нэгдье” гэх хэвлэлийн бага хурал нь вакцин эсэргүүцэгчдийн байнга түгээдэг худал, батлагдаагүй мэдээллийг дахин давтаж, олон нийтийг төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

IШалгасан мэдээлэл

Эх сурвалж

Шалгасан мэдээлэлд дурдагдсан судалгаа (2020-11-22)

Дурдагдсан судалгаа хүчингүй болсон тухай (2021-07-22)

Paul Thomas-ийн эмчийн лицензийг хүчингүй болгосон тухай (2023-03)

Доктор Шерри Тенпеннийн мэдэгдлүүд нь шинжлэх ухааны үндэслэлгүйг баримт шалгах байгууллагууд мэдээлсэн

“Улаанбурханы вакцинтай хүн бусдад халдвар тараадаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Улаанбурхан өвчний эрсдэлийг үл ойшоосон мэдээлэл түгээж байна

Боловсролын сайдын хариу албан бичгийг гуйвуулж байна

Ковидын вакцин төрөлтөд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй

“Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл”-д заасан үхэлд хүргэсэн тохиолдол бүртгэгдээгүй

Р.Кеннедийн ном шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарласан гэж шүүмжлүүлдэг

Вакцин эсэргүүцэгчдийн түгээдэг батлагдаагүй мэдээллийг дахин идэвхжүүлж байна

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирусийн 75 хувийг эзэлдэг хэв шинжээс вакцин хамгаалдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

2025 оны 11 дүгээр сарын 17-нд “Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж, вакцины хор нөлөөний талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document