Search

Танил брэнд, байгууллагын нэрийг ашиглан хандалтаа өсгөх зорилготой худал мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1661

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ойн баяраа тэмдэглэх зорилгоор 2025 оны 11-р сарын 10-наас өмнө манай хуудсанд “баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрт тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Мини супермаркет” нэртэй Facebook хуудас нь “Миний сүлжээ” дэлгүүрийн албан ёсны хуудсыг дуурайлган, залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургадугаар сарын 11-нд Мини супермаркет (архивласан хувилбар) гэх Фэйсбүүк хуудаснаас “Ойн баяраа тэмдэглэх зорилгоор 2025 оны 11-р сарын 10-наас өмнө манай хуудсанд “баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрт тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 983 реакц, 4,000 гаруй сэтгэгдэл авч, 3,900 гаруй удаа цааш түгээгджээ.

“Мини супермаркет” пэйжийн ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2025 оны 09 дүгээр сард нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна пэйжийн танилцуулга хэсэг нь хоосон байна.

Харин “Миний сүлжээ” дэлгүүрийн албан ёсны Facebook хуудсыг харвал 2014 онд нээсэн, байгууллагын утас, и-мэйл хаяг, вэбсайтын холбоос, байршил зэрэг мэдээллийг нээлттэй байршуулсан байна.

Мөн ашигласан ногоон ууттай бэлэгний зургийг Google Lens хайлтын систем ашиглан хайж үзэхэд интернэт орчинд түгээмэл тархсан, тэр дундаа шалгасан посттой ижил “бэлэг өгнө” гэх агуулгаар гадаад хэл дээр түгжээ.

Дүгнэх нь

“Баяр хүргэе” гэж сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү “Оролцохын тулд 15 фэйсбүүк группт хуваалцаарай” гэсэн байна. Үүнээс харахад шинээр нээсэн хаягийнхаа хандалтыг өсгөх зорилготой нь харагдаж байна. 

Олон нийтэд танигдсан компанийн нэрээр хуурамч хаяг нээж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээсэн үлйдлийг энд, энд бас энд бид шалган мэдээлсэн билээ.

Залилан хийж буй хаягууд амар хялбар үйлдэл хийгээд бэлэг авах боломжтой мэтээр пост оруулдаг. Ингэхдээ азтан шалгаруулах бус хүн бүрд өгнө гэх агуулгыг дурддаг нь аль болох олон сэтгэгдэл бичүүлж, түгээх зорилготой. Хандалт ихтэй байх нь хэрэглэгчдэд албан ёсны хаяг мэт ойлголт өгдөг. 

Энэ төрлийн залилан нь:

  • Хаягийн хандалтыг богино хугацаанд өсгөх
  • Зар сурталчилгаа түгээх, хуурамч бүтээгдэхүүн санал болгох
  • Хаягаа бусдад худалдах замаар ашиг олох зорилготой байдаг

Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ойн баяраа тэмдэглэх зорилгоор 2025 оны 11-р сарын 10-наас өмнө манай хуудсанд “баяр хүргэе” гэж бичсэн хүн бүрт тусгай цүнх, үнэгүй гар утас, бэлэн мөнгө, худалдан авалтын ваучер бэлэглэнэ. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document