2025 оны 11 дүгээр сарын 08-нд Mega Mall нэртэй Facebook пэйж “Улаанбаатар хотод Мега Молл худалдааны төвийн нээлтийг тохиолдуулан бид Фэйсбүүк дээрх үйлчлүүлэгчдэдээ санамсаргүй байдлаар 4 шинэ машин бэлэглэж байна. @highlight гэж бичээрэй. Хэрэв цэнхэр өнгөтэй болбол та манай санамсаргүй сугалааны уралдаанд оролцох болно” гэх гарчигтай постыг зургуудын хамт түгээжээ. Уг постыг 15 мянган реакц, 49 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, 68 мянга гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Бид пэйжийн ил тод байдлыг шалгахад Румын улсын Бухарест хотод байрладаг “Mega Mall” нэртэй худалдааны төвийн нэр логог ашиглажээ. Тус пэйжийн танилцуулга хэсэг хоосон, нээгдээд удаагүй буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-нд нээгджээ. “Mega Mall” албан ёсны вэбсайт дээрээ цорын ганц салбартай, тэр нь Бухарест хотод байрладаг гэдгийг дурджээ.

Түгээсэн постыг зургаар шалгаж үзэхэд, Румын улсын Бухарест хотод байрлах Mega Mall нэртэй худалдааны төвийн зургийг ашиглажээ.

Хуурамч хаягийн шинж тэмдгүүд дараах байдлаар илэрдэг
Дүгнээд хэлбэл, 2025 оны 09 дүгээр сарынд 01-нд нээгдсэн пэйж Румын улсын Бухарест хотын “Mega Mall”-ийн нэр, лого, зургийг ашиглан Улаанбаатар хотод шинээр баригдаж буй худалдааны төвийнхөө нээлтэд зориулж машин бэлэглэнэ хэмээн хандалтаа өсгөн, төөрөгдүүлж байна.
Цахим орчинд хандалтаа өсгөх, хувийн мэдээлэл цуглуулах зорилготойгоор гаднын байгууллага, компанийн нэр, лого, зургийг ашиглах явдал түгээмэл байдаг. Иймд та үүнтэй ижил бидний өмнөх баримт шалгалтуудтай (энд, энд, энд) танилцаж, хуурамч пост, хаягуудын түгээмэл шинж тэмдгүүдийг мэдэж аваарай.





