Search

Гаднын бичлэгийг Монголд болсон мэтээр түгээж, агуулгаар төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1649

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Та нар ийм юм харж байсан уу? Монголын газар нутгийг хордуулж дууслаа” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 24-т зааснаар Монгол Улсад замын хөдөлгөөний урсгалыг тусгаарлахдаа зөвхөн цагаан өнгийн тасархай зураас ашигладаг тул түгээсэн бичлэг нь Монголд биш аж.

2025 оны 10 дугаар сарын 28-нд Nutag.mn нэртэй Facebook пэйж “Та нар ийм юм харж байсан уу? Монголын газар нутгийг хордуулж дууслаа” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 81 реакц, 19 сэтгэгдлээр идэвхжүүлж, 46 удаа цааш түгээжээ.

Монгол Улсад эгнээ тусгаарласан шар өнгийн тасархай зураас байхгүй

Түгээсэн бичлэгт харагдаж буй замын хөдөлгөөний урсгал тусгаарлах зураасыг үзвэл шар өнгөтэй байна.

Түгээсэн бичлэгийн хэсгээс
  • Бид Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэг, тэмдэглэгээг үзвэл зөвхөн дараах гурван тохиолдолд шар өнгөөр тэмдэглэнэ гэжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 24-т “Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.” хэмээн заажээ. Шар өнгөөр тэмдэглэх

  • 7.4. түр зогсохыг хориглох,
  • 7.9. удаан зогсохыг хориглох,
  • 7.17. чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол тэмдэглэдэг гэжээ.
Монгол Улсад шар өнгөөр тэмдэглэдэг замын хөдөлгөөний хэвтээ тэмдэглэлүүд

Дүгнээд хэлбэл, Монгол Улсад замын хөдөлгөөний урсгал тусгаарлах тасархай зураасыг зөвхөн цагаан өнгөөр тэмдэглэдэг бөгөөд түгээсэн бичлэгт үүнийг шар өнгөөр тэмдэглэсэн байгаа нь Монголд биш гэдгийг нотолж байна.

Эх бичлэг нь хятад хэлээр ярьж байна

YouTube дээр “Thy office” нэртэй хаяг рийл оруулсан нь түгээсэн бичлэгийн эх хувилбар буюу Хятад хэлээр ярьж буй бичлэг байжээ. Тус бичлэгт хэлсэн үгийг орчуулбал “牛也是吃肉的啊” – “Үхэр ч бас мах иддэг юм байна” гэв.

Үхэр хэдийгээр өвсөн тэжээлтэй, мах шингээх чадваргүй ч, кальци, фосфор зэрэг шим тэжээлийн дутагдалд орох үед өөр төрлийн хүнс буюу мах идэх боломжтой” хэмээн мал, бэлчээрийн холбогдолтой нийтлэл түгээдэг On Pasture вэбсайтад онцолжээ.

Дүгнээд хэлбэл, цахим орчинд гаднын бичлэгийг хуулж аван, аудиог нь сольж, Монголд болж буй мэтээр түгээж, агуулгыг нь өөрчлөн, төөрөгдүүлэх явдал түгээмэл байдаг. Иймд та аливаа эргэлзээтэй зураг, бичлэгтэй постыг Монголын баримт шалгах төвийн АСУУ чатбот руу илгээн шалгуулж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document