Search

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ-ийг баривчилсан” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1637

Ерөнхий агуулга

“Эрдэнэс таван толгой компанид томилогдсон БЭТ ийг баривчлаад, бүх санхүүгийн гүйлгээг нь зогсоогоод, үндсэн ажил нь зогссон гэнэ” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

10 дугаар сарын 23-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяагаас тодруулахад, “Худлаа мэдээлэл байна. ЭТТ ХК-ийн гүйцэтгэгч захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсон” гэсэн ба АТГ-аас тодруулахад мөн үгүйсгэлээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 23-нд Ganbayar Batsuuri хаягаас “Эрдэнэс таван толгой компанид томилогдсон БЭТ ийг баривчлаад, бүх санхүүгийн гүйлгээг нь зогсоогоод, үндсэн ажил нь зогссон гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 241 реакц, 41 сэтгэгдлээр идэвхжүүлж, 37 удаа цааш түгээжээ.

Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 9-ны 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг томилсон. Ингээд гурван сарын дараа буюу 10 дугаар сарын 8-нд онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг компанид авч хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ба ажлын үр дүнг сайн гэж үнэлсэн тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн вэбсайтад мэдээлжээ.

  • 10 дугаар сарын 23-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяагаас тодруулахад, “Худлаа мэдээлэл байна. ЭТТ ХК-ийн гүйцэтгэгч захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсон” гэсэн юм.
  • 10 дугаар сарын 24-нд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс “ЭТТ-д томилсон БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэнг баривчилсан талаар мэдээлэл бий юу?” тодруулахад “Тийм зүйл болоогүй” гэсэн хариу өгсөн юм.

Шалгасан мэдээлэлд “ЭТТ-н үйл ажиллагаа зогсонги, ямар ч гүйлгээ гарахгүй байгаа” гэх батлагдаагүй мэдээллийг түгээхдээ “БЭТ-ийг нь баривчилсан” гэж худал мэдээллээр хүч нэмж анхаарал татах тактик харагдаж байна. Гэсэн ч тус компанийн үйл ажиллагаа хэвийн өрнөж байгааг албан ёсны вэбсайт дахь мэдээлэл болон албаны хүмүүсийн байр сууриас харж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл /архивласан хувилбар/

ЭТТ ХК-д БЭТ томилсон талаарх мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн вэбсайтад нийтлэгдсэн БЭТ ажилласан 3 сарын тайлан мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Эрдэнэс таван толгой компанид томилогдсон БЭТ ийг баривчлаад, бүх санхүүгийн гүйлгээг нь зогсоогоод, үндсэн ажил нь зогссон гэнэ” гэсэн пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document