Search

Өвлийн цагийн тоололд шилжих тухай албан ёсны мэдээлэл байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1636

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэх мэдээлэл түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

2017 оноос хойш зун, өвлийн цагийн тоололд шилжих, өөрчлөлт хийгээгүй. Энэ онд өвлийн цагийн тоололд шилжих тухай Засгийн газрын тогтоол, холбогдох эрх зүйн баримт одоогоор байхгүй.

2025 оны 10 дугаар сарын 23-нд Tug.mn (архивласан хувилбар) хуудаснаас “2025 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус постыг нийт 438 реакц, 124 сэтгэгдлээр идэвхжүүлж, 443 удаа цааш түгээжээ.

2015 оны 03 дугаар сарын 09-нд Засгийн газрын 82 дугаар “Зуны цагийн тоололт шилжүүлэх тухай” тогтоолыг баталж байсан ч 2017 онд уг тогтоолыг хүчингүй болгосон. Тодруулбал, 2017 оны 02 дугаар сарын 06-нд Засгийн газрын 50 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

2015 оны Засгийн газрын 82 дугаар “Зуны цагийн тоололт шилжүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосон.

Шалгасан мэдээлэлд энэ сарын 25-26-ны хооронд өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ гэж мэдээлсэн. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайт, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд өвлийн цагийн тоололд шилжих тухай Засгийн газрын тогтоол, холбоотой мэдээлэл байхгүй байна.

Харин Frants Rennes MGL-chuud Facebook бүлгэмд Happy Bold (архивласан хувилбар) хаягаас “НЯМ ГАРАГТ ЦАГ УХАРНА. 2025.10.25-наас 26-нд шилжих шөнө цаг өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Шөнийн 03:00 цагт цагаа 02:00 цаг болгон хойшлуулж 1 цагаар илүү амарна шүү!” гэх мэдээлэл оруулжээ. Тус групп нь Франц улсад амьдардаг монголчуудын нэгдсэн бүлгэм юм. Франц улс 1998 оноос хойш  жил бүр гурав болон аравдугаар сарын сүүлийн ням гарагт зун, өвлийн цагийн тоололд шилжүүлдэг. Энэ сарын сүүлийн ням гараг буюу 2025 оны 10 дугаар сарын 25-26-ны хооронд шилжих шөнө өвлийн цагийн тоололд шилжих тухай францын Sortir à Paris мэдээллийн сайтад мэдээлжээ. Tug.mn хуудаснаас оруулсан мэдээлэл нь Happy Bold хаягаас оруулсан Франц улсын цагийн хуваарь шилжих тухай постын тексттэй ижил байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document