Search

2023 оны үйл явдлыг дахин түгээж, хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1633

Ерөнхий агуулга

“Газар хөдлөлт болоход долоон настай Мариам болон түүний дүү Илааф нар гэрийнхээ нуранги доор дарагдсан байхыг олж мэджээ. Мариам Илаафын талаар дэлхий даяар шуугив. Аюулыг үл тоон түүний анхны зөн совин дүүгээ хамгаалах байсан. Тэр гараараа дүүгээ хамгаалан, дүүгээ хэзээ ч орихгүй гэж амлаж, тайвшруулах үгсийг хэлж байжээ” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд 2023 онд болсон үйл явдлыг дахин түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Todmedee.mn (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Газар хөдлөлт болоход долоон настай Мариам болон түүний дүү Илааф нар гэрийнхээ нуранги доор дарагдсан байхыг олж мэджээ. Мариам Илаафын талаар дэлхий даяар шуугив. Аюулыг үл тоон түүний анхны зөн совин дүүгээ хамгаалах байсан. Тэр гараараа дүүгээ хамгаалан, дүүгээ хэзээ ч орихгүй гэж амлаж, тайвшруулах үгсийг хэлж байжээ” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ. Уг пост 4,400 гаруй реакц, 60 сэтгэгдэл авч, 289 удаа цааш түгээгджээ.

Тус постод, “Арван долоон цагийн турш Мариам Илаафыг тайван байлгаж, харанхуйд ч өөрийн хүч чадал нь барагдсан ч түүнийг айлгахгүйн тулд үлгэр, түүх ярьж өгөв. Тэднийг гаргахаар аврагчид шөнөжин ажиллаж, үүр цайхад тэд Мариамын ямар ч тамиргүй хоолойгоор шивнэн ярихыг сонсчээ. Аврагчид хурдан тэднийг ухаж гаргасан бөгөөд Мариамын эхний үг нь “Түүнийг эхлээд ав. ” Түүний хоёргүй хайр, хамгаалалт Илаафийг амьд үлдээсэн. Тэдний түүх дэлхий даяар тархаж, тэсвэр тэвчээр, эр зориг, хайрын ер бусын хүч чадлын илэрхийлэл болж байна. Заримдаа жинхэнэ эр зориг нь биеийн хүч чадлын тухай биш, харин чимээгүй, тууштай зориг тэвчээр бүхнийг давах хүч болдог гэдгийг Мариамын түүх сануулдаг” гэжээ.

Шалгасан мэдээлэлд 2023 онд болсон үйл явдлыг дахин түгээжээ

The Guardian, AP news, Times of India зэрэг мэдээллийн сайтад тус үйл явдлын талаар 2023 онд мэдээлж байжээ.

Тухайлбал, The Guardian мэдээллийн сайтад 2023 оны 02 дугаар сард “Нуранги дор гацсан хоёр Сирийн хүүхдийн амьд үлдсэн түүх” гэх гарчигтай мэдээ нийтэлжээ. Тус мэдээнд дурдсанаар, “Таван настай Жинан одоо хөлнийхөө ноцтой гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. харин түүний дүү хөнгөн шарх авсан бөгөөд тэдний гэр бүлийн бусад гишүүд бүгд амь үрэгджээ” гэжээ.

Харин AP news “Сири улсын Харам хотод болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс амьд гарсны дараа Сирийн эмнэлэгт эмчилгээ авч байна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.

“Аврагдсан Сирийн ах дүүс Идлиб хотод эмчилгээ авч байна”, Эх сурвалж: AP news
The Guardian сайтын мэдээ

Хоёр жилийн өмнөх постыг санамсаргүйгээр нийтлэх хаяг байх боломжтой ч 29 хаяг ижил хугацаанд, ижил хэлбэрээр түгээх нь зохион байгуулалттай ажиллагааны шинж

Сэтгэл хөдөлгөсөн зохиомол эсвэл олон жилийн өмнө болж байсан хуучирсан түүхээр цахим хуудасныхаа хандалтыг нэмэгдүүлдэг, олон дахин түгээдэг үзэгдэл зөвхөн манай улсад ч биш дэлхийн олон улсад хэрэглэгддэг арга юм. Иймээс сэжигтэй санагдсан мэдээллүүддээ эхлээд зургаар болон агуулгаар нь хайн баримт шалгалт хийж, худал тохиолдолд идэвхжүүлэхгүй орхих, эсвэл репортлох, мөн манай төв рүү илгээх боломжтой.

Мөн хуучирсан, төөрөгдүүлсэн мэдээллүүд нь таны бөгөөд бусад хэрэглэгчийн хэрэгцээт мэдээллийн хүртээмжийг бууруулдаг. Та бүхэн ямар нэг байдлаар хандалт өгч идэвхжүүлэх тусам бодит мэдээллийг үзэгдэлт багасаж, энэ төрлийн төөрөгдөл таны цахим хэрэглээнд ойр байсаар байна. Тиймээс дээрх шинжүүдийг агуулсан мэдээллийг идэвхжүүлэхгүй орхих, репорт хийдэг байхыг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Газар хөдлөлт болоход долоон настай Мариам болон түүний дүү Илааф нар гэрийнхээ нуранги доор дарагдсан байхыг олж мэджээ. Мариам Илаафын талаар дэлхий даяар шуугив. Аюулыг үл тоон түүний анхны зөн совин дүүгээ хамгаалах байсан. Тэр гараараа дүүгээ хамгаалан, дүүгээ хэзээ ч орихгүй гэж амлаж, тайвшруулах үгсийг хэлж байжээ” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document