2025 оны 09 дүгээр сарын 30-нд Номин-Эрдэнэ Доржсүрэн нэртэй Facebook пэйж “Ердөө 8400 төгрөг төлөөд Yves Rocher-ийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй хайрцаг аваарай” гэх агуулгатай пост зургийн хамт түгээжээ. Тус постыг 309 реакц, 4 сэтгэгдлээр идэвхжүүлж, 137 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Түгээсэн хаягийг шалгая
Саяхан буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-нд үүссэн тус пэйжийг Украин улсаас хоёр админ удирдаж байна. Номин-Эрдэнэ Доржсүрэн пэйж нь түгээсэн постоо идэвхжүүлснийг (boost) доорх зургаас харж болно.
Түгээсэн зургийг шалгая
Pinterest платформын alexiam227 нэртэй хэрэглэгчийн зуран дээр баримт нэмж засварлан түгээжээ.

Yves Rocher Mongolia-аас гаргасан анхааруулга
2025 оны 10 дугаар сарын 17-нд Монгол дахь Yves Rocher-ийн албан ёсны пэйжээс дараах анхааруулгыг гаргаж, хуурамч пэйжээр дамжуулж хувийн мэдээлэл, дансаа холбохгүй байхыг сануулжээ.
Дүгнээд хэлбэл түгээсэн хаяг нь нээгдээд удаагүй, гаднын улсаас удирддаг админтай, бусдын зургийг зөвшөөрөлгүй ашигласан, итгэхэд бэрх үнийн дүн зэрэг хуурамч мэдээлэл, постын түгээмэл шинжүүдийг агуулжээ. Мөн Yves Rocher Mongolia-аас тус түгээсэн хуурамч постод залилуулж, хувийн мэдээлэл, дансаа өгөхгүй байхыг анхааруулсан.
Иймд та аливаа байгууллага, компанийн нэр барьж урамшуулал, хямдрал, шагнал амласан постыг заавал албан ёсны хаяг, пэйж, вэбсайттай харьцуулж шалгаж байхыг зөвлөе.
Гаднын улсаас ийм залилангийн пост Facebook-т ихээр түгж байгаа ба үүнтэй төстэй өмнөх баримт шалгалтуудыг энд, энд, эндээс үзээрэй.







