Search

2024 оны мэдээллийг дахин түгээхдээ 2026 оны төсвийн талаар хэлсэн мэтээр төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1626

Ерөнхий агуулга

“УИХ-ын гишүүн Б.Түвшин: 2026 оны төсөв маш үрэлгэн байна. Тодруулбал сургалт, семинар, хоол ундны зардалд 2,3 их наядыг тусгажээ. Энэ зардлыг танах хэрэгтэй” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Б.Түвшин гишүүний байр суурийг 2024 онд нийтэлсэн Arslan.mn пэйжийн постерыг 2025 оны 10 дугаар сарын 6-нд дахин түгээсэн ба “2026 оны төсөв…” гэдэг тайлбар нэмж төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 14-нд Шүгэл Ажиллагаа пэйжээс “УИХ-ын гишүүн Б.Түвшин: 2026 оны төсөв маш үрэлгэн байна. Тодруулбал сургалт, семинар, хоол ундны зардалд 2,3 их наядыг тусгажээ. Энэ зардлыг танах хэрэгтэй” гэсэн тайлбартай Б.Түвшин гишүүний зурагтай пост оруулсан нь 161 реакц, 30 сэтгэгдэл авч, 61 удаа цааш түгээгдсэн байна.

Уг мэдээллийг Нүүдэлчин.мн, Сөрөг хүчин, Монголын Мэдээ, 24Баримт.мн, Цох.мн зэрэг хуудас мөн түгээсэн байна.

2025 оны 10 дугаар сарын 6-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нэртэй нээлттэй группэд Naranchimeg Sukhbaatar хаягаас дээрх агуулгатай, arslan.mn сайтын логотой зураг бүхий постерыг анх оруулсан байна. Уг постерыг жилийн дараа дахин сэргээж түгээхдээ хуучин буюу 2024 онд энэ жилийн төсвийг хэлэлцэх үед хэлж байсан байр суурь нь гэдгийг тайлбарлаагүйгээс төөрөгдөл үүсжээ.

2024 онд нийтэлсэн Arslan.mn пэйжийн энэхүү постерыг 2025 оны 10 дугаар сарын 6-нд дахин түгээсэн нь цаашлаад “2026 оны төсөв…” гэдэг тайлбар нэмж төөрөгдүүлэн түгээх үндэс болжээ.

Сангийн сайд төөрөгдүүлсэн мэдээллийг залрууллаа

2025 оны 10 дугаар сарын 15-нд Засгийн газрын мэдээллийн үеэр энэ талаар лавлахад Сангийн сайд Б.Жавхлан “Би Б.Түвшин гишүүнээс өөрөөс нь асуусан. Ноднингийн миний гаргаж байсан постерыг энэ жилийнх гэж санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй яриад байгаа гэсэн. Тэгэхээр энэ жил кофены зардал гэсэн юм огтоос байхгүй. Ноднингийн төсвөөс бараг 4 их наяд төгрөгөөр зардлаа таначихаад оруулж ирсэн төсөв шүү” гэж тайлбарлалаа. /бичлэгийн 30:31 минутаас эхэлнэ/

Нэмэлт мэдээлэл:

2026 оны төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг дор харууллаа.

2025 оны 08 дугаар сарын 28-нд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн төсөл төсвийн хязгаарт нийцсэн эсэх болон олон нийтийн оролцоог хангаж ажилласан эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүн шинжилгээ-нд “Сангийн яамнаас ТТБЗ-д албан ёсоор ирүүлсэн мэдээллээс үзвэл улсын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хязгаараас нийт зарлагыг 49.6%, урсгал зардлыг 25.6%, хөрөнгийн зардлыг 145.2%-аар давуулан, харин эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 2.3%-аар багасгасан дүнгээр Сангийн яаманд төсвийн төсөл хүргүүлсэн байна. Түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардлыг төсвийн хязгаараас 2.5 дахин нэмэгдүүлсэн саналыг ТЕЗ нар гаргасан байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөж, бодит үр дүнтэй, үр ашигтайгаар хэрэгжүүлэх, төсвийн хязгаарт багтаан урсгал болон хөрөнгийн зардлаа тооцож боловсруулах шаардлагатайг илтгэж байна.” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“УИХ-ын гишүүн Б.Түвшин: 2026 оны төсөв маш үрэлгэн байна. Тодруулбал сургалт, семинар, хоол ундны зардалд 2,3 их наядыг тусгажээ. Энэ зардлыг танах хэрэгтэй” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document