Search

Тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураар хийлгэдэг тул торгууль ногдуулахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1625

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинэ зохицуулалтаар тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан бол 100.000₮-р торгодог болсон юм байна шүү. Жолооч та даатгалаа хийлгэж дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Үүнийг жолооч сайн дурын үндсэн дээр даатгуулах “тээврийн хэрэгслийн даатгал” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Tech Vision авто машины хар хайрцаг (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Шинэ зохицуулалтаар тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан бол 100.000₮-р торгодог болсон юм байна шүү. Жолооч та даатгалаа хийлгэж дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 1,400 гаруй реакц, 333 сэтгэгдэл авч, 647 удаа цааш түгээгджээ.

Бид Албан журмын даатгагчдийн холбооноос шинэ зохицуулалтын талаар лавлахад, “Тээврийн хэрэгслийн даатгалыг хүн сайн дураараа даатгуулна. Харин жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй” хэмээн бидэнд мэдээлсэн юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай гарын авлагад Тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын ялгааг тайлбарласныг доор орууллаа.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай гарын авлага

Мөн 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр “Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн тээврийн хэрэгслийн өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргийс хамааран тооцдог байна. Харин даатгалын суурь хураамж “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12,500 төгрөг, “B” ангиллын тээврийн хэрэгсэлд 33,000 төгрөг байдаг аж.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын суурь хураамж, Эх сурвалж: Жолоочийн даатгалын тухай хууль

Дүгнэхэд, 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Үүнийг жолооч сайн дурын үндсэн дээр даатгуулах “тээврийн хэрэгслийн даатгал” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шинэ зохицуулалтаар тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан бол 100.000₮-р торгодог болсон юм байна шүү. Жолооч та даатгалаа хийлгэж дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document