Search

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Land Cruiser маркийн автомашинд сууж буй зураг эвлүүлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1622

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Land Cruiser маркийн машинд сууж буй зургийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2019 онд нийтлэгдэж байсан эвлүүлгийг дахин сэргээж түгээжээ. Энэхүү баримт шалгалт нь тухайн сэтгүүлчийн ямар маркын автомашиныг хэрхэн авсан зэрэг агуулгад хамаарахгүй болно.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 14-нд UB Fact (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Ланд байр хаусыг  хэн дуртайн тийм амар авчдаг юм биш дээ бизнес хийдэггүй л юм бол отгонбаатар өнөрөө нтр бас л хурдан томорсон биздээ бидний нүүрэн дээр яагаад авч болдоггүй юм гээд байгаа хүмүүсийг гайхалтай шүү өөрсдөө нэг приус авах гэж яаж өрөөр авдгаа мэджийнуу” гэх тайлбартай сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг машинд сууж буй зургийг нийтэлжээ. Тус постыг нийт 346 реакц, 65 сэтгэгдлээр идэвхжүүлж, 99 удаа цааш түгээжээ.

Энэхүү мэдээллийн агуулгад бус зөвхөн зургийг шалгалаа.

Шалгасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2019 онд нийтэлсэн пост илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 15-нд Baaska Tulga (архивласан хувилбар) гэх хаягаас “Шантааж Өнөрөө Shantaaj unuruu” бүлгэмийн ковер зургийг сэтгүүлч Өнөрцэцэгийн машинд сууж буй зургаар өөрчилжээ.

Үргэлжлүүлэн Yandex хайлтын системээс зугаар хайхад cnet.com сайтад зургийн эх хувилбарыг (архивласан хувилбар) 2016 оны 06 дугаар сарын 09-нд нийтэлжээ. Тус сайтад 2016 оны Toyota Land Cruiser автомашиныг танилцуулсан хэд хэдэн зураг оруулсан байна. Зургийн эх хувилбарт сэтгүүлч Н.Өнөрцэцэг машинд суугаагүй байгааг харж болох юм.

Шалгасан зургийг эх хувилбартай нь харьцуулан харууллаа.

2019 онд нийтлэгдэж байсан эвлүүлгийг дахин сэргээж түгээж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Land Cruiser маркийн машинд сууж буй зургийг нийтэлжээ.

Check document