Search

25 дугаар телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул угаартаж амь насаа алдсан гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1621

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

25 дугаар суваг телевизийн сэтгүүлч угаартаж амь насаа алдсан гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дэнс.мн Шинэбаяр гэх хаяг нь сэтгүүлч А.Шинэбаярын хаягийг дуурайлган хийсэн хуурамч хаяг бөгөөд сэтгүүлч Г.Мөнхтуулыг нас бараагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 13-нд Дэнс.мн Шинэбаяр нэртэй Facebook хаягаас “25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул 16 нас хүрсэн охиныхоо хамт угаартаж амиа алдлаа” гэх тексттэй богино хэмжээний бичлэг нийтэлсэн ба бичлэгийн тайлбар хэсэгт “Их л хариуцлагатай, сэргэлэн, сайн хүн байсан. Галаа яаж зөв түлэхийг хүмүүст заах хэмжээний хашир хүн байв. Хөөрхөн охин нь Эх нялхасын сэхээнд ухаан орж сэргэсэн ч имрай аппарат байхгүй гээд өөр улсын эмнэлэг рүү зөөж харуулах явцад амьсгал хураасан байна...” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 977 реакц, 288 сэтгэгдлээр идэвхжүүлж, 118 удаа цааш түгээжээ.

2025 оны 10 дугаар сарын 08-нд сэтгүүлч Г.Мөнхтуул Facebook хаягтаа Манай тeлeвизэд олон жил хамт ажилласан хөдөлмөрч, сайхан эгч минь, дөнгөж 16 нас хүрсэн охиныхоо хамт угаартаж амиа алдлаа…” хэмээн угаартаж нас барсан гэр бүлийн тухай мэдээлэл шэйрлэсэн. Харин Дэнс.мн Шинэбаяр хаяг тус постын текстийг авч “сэтгүүлч Г.Мөнхтуул угаартаж нас барсан” гэх агуулгатай хуурамч мэдээлэл түгээжээ.

Сэтгүүлч Г.Мөнхтуул албан ёсны хаягтаа өөрийн посттой холбоотой ташаа ойлголтуудыг залруулахаар 2025 оны 10 дугаар сарын 12-нд “Мэргэжил нэгтнүүдээсээ хүсьe! Намайг үхсэн мэтээр мэдээлж хандалтаа өсгөхөө зогсооно уу…” гэх постыг нийтлэж байсан.

Сэтгүүл Г.Мөнхтуул болон Дэнс.мн Шинэбаяр хаягийн постуудын зургийг харьцуулсан байдал

Бид өмнөх “Хуурамч хаягаар сэтгүүлчийн зургийг ашиглан төөрөгдүүлжээ” баримт шалгалтаараа Дэнс.мн Шинэбаяр гэх хаяг нь сэтгүүлчийн зураг, нэрийг ашиглан нээсэн хуурамч хаяг болохыг мэдээлж байсан. Мөн сэтгүүлч А.Шинэбаяр Facebook хаягтаа “Дэнс.мн Шинэбаяр” хаягийг удирдаггүй хэмээн өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд дахин мэдэгдсэн байна.

Хуурамч хаяг болон жинхэнэ хаягийн ID нэршлийг харьцуулсан зураг

Дээрх харьцуулсан зурагт Дэнс.мн Шинэбаяр гэх хуурамч хаягийн ID нэршил 2025 оны 05 дугаар сард 100088593581439 гэх кодтой байсан бол “dens.mn.sinebaar” хэмээн өөрчилжээ. Хэдий ID нэршлээ өөрчилсөн ч үсгийн алдаатай байгааг харж болох юм. Харин сэтгүүлч А.Шинэбаярын албан ёсны хаягийн ID “shinebayar.altai” гэх нэршилтэй байдаг.

Дүгнээд хэлбэл сэтгүүлч А.Шинэбаяр нь өөрийн оргинал хаягаараа бус харин түүний дуураймал хаяг сэтгүүлч Г.Мөнхтуулыг нас барсан хэмээх хуурамч мэдээллийг түгээсэн байна.

Сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр, зургийг ашиглан, олон нийтэд төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж, түгээдэг хэлбэрийг imposter content буюу дуураймал контент гэж нэрлэдэг. Уг аргаар хуурамч хаягийн ID нэршлийг сольж, жинхэнэ мэт харагдуулж, цаашлаад сэтгүүлч Г.Мөнхтуулыг нас барсан гэх хуурамч мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

25 дугаар суваг телевизийн сэтгүүлч угаартаж амь насаа алдсан гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document