2025 оны 10 дугаар сарын 06-ны 17:30 цагийн үед Shark.mn нэртэй Facebook пэйж “Иргэний бичлэг: Сүрлэг амьтан юм аа” гэх гарчигтай, “Хотод баавгай ирсэн байна шүү!” гэх хадмалтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 3100 гаруй реакц, 395 реакцаар идэвхжүүлж, 825 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид түгээсэн бичлэгийг Google Lens ашиглан шалгахад, 2025 оны 10 дугаар сарын 05-нд буюу Монголын цахим орчинд түгж эхлэхээс нэг хоногийн өмнө БНХАУ-ын мэдээллийн вэбсайт болох sohu.com энэ талаар мэдээлжээ. Тус мэдээлэлд нэгэн иргэн БНХАУ-ын Heilongjiang мужийн Greater Khingan ууланд хог, хаягдал ихээр байгааг шүүмжлэхийн зэрэгцээ баавгай харсан тухай дурджээ.
Мөн Instagram платформд хоёр сая гаруй дагагчтай “bestchinesevideos” хэрэглэгч 2025 оны 10 дугаар сарын 6-ны 13:00 цагийн үед тус бичлэгийг түгээсэн нь 818 реакц, 48 сэтгэгдэл авчээ.
Дүгнээд хэлбэл, БНХАУ-ын мэдээллийн вэбсайт болон цахим орчинд түгсэн эх бичлэгийг хуулж аван, дууг нь хааж, нэмж монгол хэлээр хоолой дэвсээд, Монголд болж буй мэтээр түгээж, төөрөгдүүлжээ.





