Search

Хятад, Орос, Монголын хамтарсан анхны хилийн цэргийн бэлтгэлийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1603

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“БНХАУ-ын зэвсэгт хүчин Монголын хээр талыг эзлэх үед  айл өрхүүдийг цэвэрлэх, устгах бэлтгэл хийж байна” гэх агуулга бүхий тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятад, Орос, Монголын хамтарсан хилийн цэргийн сургуулилтын бичлэгийн хэсгээс эвлүүлж “Хятад улс монгол гэр бөмбөгдөх, устгах сургуулилт хийж байна” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 13-нд Наранпил Ялагдашгүй хаягаас “Монголын хээр талыг эзлэх үед айл өрхүүдийг цэвэрлэх, устгах хээрийн бэлтгэлийг БНХАУ-н зэвсэгт хүчин хийж байна” гэх тайлбартай цэргийн сургуулилт хийж, монгол гэр лүү бөмбөг шидэж буй дүрслэлтэй богино хэмжээний бичлэг түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад CCTV мэдээллийн сайтын Facebook хуудаст 2025 оны 09 дүгээр сарын 09-нд Хятад, Орос, Монгол улсын хамтарсан сургуулилт“ Хил хамгаалах хамтын ажиллагаа-2025” боллоо гэх гарчигтай зураг нийтэлжээ.

Үргэлжлүүлэн 2025 оны  хамтарсан цэргийн сургуулилтын тухай хайхад @CCTV Video News Agency Youtube сувагт 2025 оны 09 дүгээр сарын 09-нд 1 минут 17 секундийн урттай бичлэг нийтэлжээ. “Хил хамгаалах хамтын ажиллагаа-2025” хамтарсан цэргийн сургуулилтыг 2025 оны 09 дүгээр сарын 8, 9-нд Хойд Хятадад Өвөр Монголын Өөртөө Засах орны гурван улсын хилийн бүсэд зохион байгуулжээ.

Мөн Монцамэ агентлаг, Global times, Reuters Агентлаг, South-China Morning Post зэрэг мэдээллийн сайтад 225 оны хамтарсан цэргийн сургуулилтын тухай мэдээлсэн ба уг сургуулилт  нь Хятад, Орос, Монголын хилийн цэргийн анхны хамтарсан сургуулилт болохыг онцолжээ. Эдгээр мэдээллийн сайтад “сургуулилт нь гурван талт стратегийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хилийн аюулгүй байдлын заналхийлэлд хариу үйлдэл хийх чадварыг сайжруулж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой” хэмээн тодотгожээ.

Хятад, Орос, Монголын хамтарсан хилийн цэргийн сургуулилтын бичлэгийн хэсгээс эвлүүлж “Хятад улс монгол гэр бөмбөгдөх, устгах сургуулилт хийж байна” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“БНХАУ-ын зэвсэгт хүчин Монголын хээр талыг эзлэх үед  айл өрхүүдийг цэвэрлэх, устгах бэлтгэл хийж байна” гэх агуулга бүхий тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document