Search

Facebook зураг хадгалахдаа динамик буюу тогтмол бус холбоос ашигладаг тул Google-д хайсан илэрц нь өөр хугацаанд оруулсан пост руу үсрэх боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1601

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Алга болсон хүүхдийн зургийг Google-ээр хайж үзэхэд 3-5 жилийн өмнөх гэсэн илэрцүүд гарч ирлээ” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Google-д зургийн холбоосыг тогтмолоор (cache) хадгалдаг бөгөөд Facebook-ийн тогтмол бус холбоосоор хадгалсан зургийг илэрцэд дуудахдаа тухайн хаягийн өөр мэдээллийг харуулж болдог байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 23-нд Crystal Crystal нэртэй Facebook хэрэглэгчийн постыг Delgerzaya Bold нэртэй хэрэглэгч скриншот зургаар түгээжээ. Тус постын агуулга нь “алга болсон хүүхдийн зургийг Google-ээр хайж үзэхэд 3-5 жилийн өмнөх гэсэн илэрцүүд гарч ирлээ” хэмээжээ.

Google болон Facebook-ийн техникийн хувьд ажиллах арга барил нь өөр байдаг. Жишээ нь: Facebook дээрх постын зураг нь тогтмол холбоосоор (URL) хадгалагддагүй бол Google зарим тохиолдолд тухайн зургийн холбоосыг тогтмолоор (cache) хадгалж үлдээдэг. Тэгвэл Facebook ямар нэг постын зургийн холбоосыг өөр постын зурагт ашигласан байдаг тул Google-ийн зарим илэрц дээр дарахад өөр постын зураг руу үсрэх тохиолдол гардаг байна.

Үүнийг илүү ойлгомжтой болгохын тулд бичлэг хийж, тайлбарлалаа.

Тайлбар: Images.google.com-д хайх зургаа оруулж, эхний илэрцтэй ижил зургуудийг харах гэдэг холбоос дээр дарна. Ингээд илэрцүүд дунд 3, 5 жилийн өмнө гэж хугацааг харуулсан пост харагдах ба холбоост дарж үзэхэд хүүхдийн зураг бус, өөр пост руу үсэрч байна. Тухайн пост түгээсэн пэйжийн бүх зураг руу ороход хайсан зураг байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 24-нд нийтэлсэн байна. Энэ нь google хайлтын системд жижгэрүүлсэн хувилбараар харагдаж байгаа ч facebook-ийн динамик холбоос ашигладгаас болж өөр пост руу үсэрч болдогийг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Google-д зургийн холбоосыг тогтмолоор (cache) хадгалдаг бөгөөд Facebook-ийн тогтмол бус холбоосоор хадгалсан зургийг илэрцэд дуудахдаа тухайн хаягийн өөр мэдээллийг харуулж болдог байна. Мөн вэбсайтын холбоос дахь мэдээллийг устгасан байсан ч Google-ийн тогтмол холбоост тэмдэглэгдсэн тул илэрцэд харагдаж үлддэг.

Сураггүй алга болсон хүүхдийн зураг 2025 оны 09 дүгээр сарын 21 нд анх интернэтэд байршсан

2025 оны 09 дүгээр сарын 21-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн пэйжээр гаргасан мэдээлэлд хүүхдийн зургийг анх оруулжээ.

Энэ талаар 09 дүгээр сарын 24-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуягаас тодруулахад:

  • “Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 09 сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчимд 2 настай хүүхэд алга болсон дуудлага, мэдээллийг хүлээн авч, Эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа сураггүй алга болсон хүүхдийн зургийг түүний гэр бүлийн гишүүдээс авч үйл ажиллагаанд ашигласан” гэсэн юм.

Иймд Google хайлтын системийг ашиглан зургаар хайхдаа үндсэн нүүр дэх илэрцээс гадна заавал холбоос дэээр давхар дарж ороод шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Алга болсон хүүхдийн зургийг Google-ээр хайж үзэхэд 3-5 жилийн өмнөх гэсэн илэрцүүд гарч ирлээ” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document