Search

“Цалинтай ээж” хөтөлбөрийг зогсоох тухай ярьсан мэтээр бичлэгийн хэсгийг түгээж төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1596

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

О.Номинчимэг: Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх битгий хэл хасах санал гаргаж байгаа” гэх гарчигтай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн “цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох төсвийн боломж байхгүй, мөн нэрийг нь солих хэрэгтэй гэх агуулгатай ярианы хэсгээс тасалж, “…цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг зогсоох ёстой…” гэсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 19-нд “Гашуун үнэн амттай” нэртэй Facebook пэйж “О.Номинчимэг: Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх битгий хэл хасах санал гаргаж байгаа” гэх гарчигтай пост түгээжээ. Тус постыг 86 реакц, 62 сэтгэгдлээр идэвхжүүлж, 524 удаа цааш түгээжээ. Үүнтэй ижил агуулгатай постыг мөн түгээснийг энд, эндээс үзээрэй.

2025 оны 03 дугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн О.Номинчимэг “П.Үүрийнтуяа гишүүний хэлсэнчлэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох төсвийн орон зай манай өнөөгийн нөхцөлд байхгүй. “Цалинтай ээж”-ийн мөнгө бол цалин биш, тэгэхээр цалинтай ээж гэж хөтөлбөрөө нэрлэхээ болих хэрэгтэй. Бид харин эмэгтэйчүүдийг хүүхдээ харангаа ажил хөдөлмөр эрхлэх боломж өрхийн орлого, ЖДҮ гэх мэт энэ боломжуудыг нь нээх тэр асуудал дээр илүү бодлогын хувьд анхаарч ажиллах ёстой гэж хувь хүнийхээ хувьд харж байгаа…” гэж хэлснийг энд, энд, эндээс үзээрэй.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 22-нд УИХ-ын О.Номинчимэг өөрийн Facebook пэйжид Цалинтай ээж хөтөлбөрийг зогсоох тухай миний бие ерөөс хөндөөгүй, харин нэрдээ авцалдахгүй байгаа энэ хөтөлбөрийн нэрийг солих нь зүйтэй гэдгийг хэлсэн” гэсэн тайлбар пост оруулжээ.

Дүгнээд хэлбэл, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн “цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох төсвийн боломж байхгүй, мөн нэрийг нь солих хэрэгтэй гэх агуулгатай хэлсэн үгийг нь “УИХ-ын гишүүн О.Номинчимэг: цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг зогсоох ёстой. Төсөв хүрэхгүй байна” хэмээн түгээж төөрөгдүүлжээ.

Ташрамд дурдахад, 2023 оны 10 дугаар сарын 18-нд иргэн Р.Цэндсүрэн “Цалинтай ээж гэж нэрлэж байгаа 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэсэн гарчигтай өргөдлийг УИХ-ын Тамгын газрын эрхлэн хөтөлдөг Нийтийн өргөдөл гомдлын системд байршуулж, 102,808 иргэний санал авч дэмжигдсэн.

Цалинтай ээж гэж нэрлэж буй мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх санал гаргаж байсан ч одоогийн байдлаар хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан зүйл байхгүй байна. Эх сурвалж: petition.parliament.mn


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

О.Номинчимэг: Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх битгий хэл хасах санал гаргаж байгаа” гэх гарчигтай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document