Search

Автомат гар хатаагч нян бактери тараадгийг судалгаагаар баталжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1594

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нийтийн нойлд гар хатаагч хэрэглээд хэрэггүй дээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх судалгаануудын дүгнэлтээс харахад автомат гар хатаагч (jet-air) нь бактерийг цаасан алчуур, болон бусад төрлийн гар хатаагчаас илүү их тархаадаг байна. Энэ нь бактери, вирусийг агаарт болон хүмүүсийн гар, хувцас, ойр орчны гадаргуу руу цацдаг. Түүнчлэн гар хатаагчийн ойролцоох агаарт бактерийн тархалт өндөр байгааг судалгаагаар нотолсон. Иймд мэргэжилтнүүд олон нийтийн ариун цэврийн өрөөнд гараа хатаахдаа цаасан алчуур хэрэглэх нь бактерийн тархалтыг хамгийн бага байлгах үр дүнтэй арга хэмээн зөвлөдөг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 26-нд Gansukh Maitsetseg (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Нийтийн нойлд гар хатаагч хэрэглээд хэрэггүй дээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 475 реакц, 2 сэтгэгдэл авч, 268 удаа цааш түгээгджээ.

Тус бичлэгт нийтийн ариун цэврийн өрөөнд байдаг автомат гар хатаагч хэрэглэх үед гар, нүүр, хувцасанд нүдэнд харагдахгүй олон нян бактери наалдаж байгааг UV буюу хэт ягаан туяаны гэрэл (blacklight) ашиглан харуулжээ. Мөн бичлэгт “Судалгаагаар эдгээр төхөөрөмж нь нянг хаа сайгүй цацдагийг тогтоосон. Таны гар, нүүр, бүр хувцсан дээр ч хүртэл. Бохир агаар сорж аваад буцаагаад тан руу үлээдэг. Гар цэвэрхэн болсон мэт санагдавч үнэндээ тийм биш. Хэрэв цаасан алчуур байхгүй бол гараа өөрөө хаттал нь орхисон нь дээр. Энэ нь таны бие, арьс, эрүүл мэндэд илүү аюулгүй сонголт юм” гэжээ.

2014 онд Лийдсийн их сургуулийн хийсэн судалгаагаар олон нийтийн бие засах газарт байрлах автомат гар хатаагч нь бактерийг хаа сайгүй тархаадгийг тогтоожээ. Тухайлбал, Jet-air (автомат гар хатаагчийн олон улсын нэршил) гар хатаагчийн эргэн тойрон дахь агаарт тархсан бактерийн хэмжээ цаасан алчуурын эргэн тойрны агаартай харьцуулахад 27 дахин өндөр байжээ.

Судалгааны баг, Lactobacillus хэмээх олон нийтийн бие засах газарт нийтлэг байддаггүй, аюул багатай бактерийг хүмүүсийн гарт түрхэж туршилт хийсэн байна. Үүний дараа агаараас Lactobacillus-г илрүүлснээр бактер автомат гар хатаагч ашиглах явцад гарнаас агаарт орсон болохыг илрүүлжээ.

Автомат гар хатаагч, дулаан агаараар гар хатаагч болон цаас ашиглах үеийн угаалгын өрөөний бактерийн тархалт, Эх сурвалж: Лийдсын их сургуулийн мэдээллийн сайт

Автомат гар хатаагчаар гараа хатаасан хүмүүсийн гар болон хувцас дээр нян илэрсэн

Мөн 2021 онд “…Гар хатаагч болон цаасан алчуур хэрэглэсний дараах бичил биетний олон төрлийн эмнэлгийн гадаргуугийн тархалтыг судалсан туршилт” гэх нэртэй судалгаа Кембрижийн их сургуулийн сайтад нийтлэгджээ. Тус туршилтаар хүмүүсийн нэг хэсэг нь гараа цаасан алчуураар, нөгөө хэсэг нь автомат гар хатаагчаар хатаасан байна. Туршилтын үр дүнд нь, автомат гар хатаагч хэрэглэсэн хүмүүсийн гар болон хувцас дээр бактерийн эс дотор үрждэг вирус илэрсэн байна.

Доорх графикт автомат гар хатаагч болон цаасан алчуур ашиглан гараа хатаасан хүмүүсийн хүрсэн хаалганы бариул, лифний товчлуур, шатны бариул зэрэг гадаргуугаас дээж авч харьцуулан шинжилсэн вирусийн үр дүнг харуулсан. Үүнээс харахад, автомат гар хатаагч ашигласан хүмүүсийн хүрсэн гадаргуу дээр бактерийн эс дотор үрждэг вирусын хэмжээ илүү өндөр үр дүнтэй гарсан байна.

Эх сурвалж: Кембрижийн их сургуулийн сайт

Jet-air гар хатаагч нь бусад төрлийн гар хатаагчаас 60 дахин, цаасан алчуураас 1300 дахин илүү бактери тархаадаг

2015 онд jet-air (автомат гар хатаагчийн олон улсын нэршил) гар хатаагчийг дулаан агаарын гар хатаагч болон цаасан алчууртай харьцуулан судалжээ. Тус туршилтын үр дүнд jet-air гар хатаагч дулаан агаарын гар хатаагчаас дундажаар 60 дахин, цаасан алчуураас 1,300 дахин их вирус тараасан байна. Энэ нь jet-air гар хатаагчийн агаарыг өндөр хурдтайгаар шахдаг ажиллах зарчимтай холбоотой. Дүгнэхэд аль аль гар хатаагч нь микроб тараадаг ч jet-air гар хатаагч илүү хүчтэй тархаадаг болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн, 2020 онд “American Society for microbiology” биологийн шинжлэх ухааны байгууллагаас танилцуулсан судалгаагаар автомат гар хатаагчид “Staphylococcus” бактери болон гэдэсний бактер агуулагдаж, гаранд наалддаг нь тогтоогджээ. Мөн гар хатаагчийн доод хэсэг хамгийн их бохирдолтой байсан бөгөөд дунд, дээд хэсэгт харьцангуй бага бактер агуулагддаг гэж онцолсон байна. Энэ нь гар хатаах үед дусаж үлдсэн шингэний хуримтлалаас гадна шалан дээрх тоос, бактерыг агаартай хамт татаж, хэрэглэгчийн гар, нүүр хувцас руу тархаадаг гэсэн үг юм.

Туршилтын явцад хатаагч үйлдвэрлэгчдийн бренд болон эрэгтэй, эмэгтэй өрөөнд байрлуулсан гар хатаагчид ялгаа гараагүй бөгөөд гараа гүн оруулах тусам бохирдох магадлал нэмэгдсэн байна.

Хамгийн сүүлд хийсэн судалгаануудаас гэвэл, 2024 онд хоолны газрууд болон худалдааны төвүүдийн ариун цэврийн өрөөнд суурилуулсан автомат гар хатаагчийн ойролцоох агаарт агуулагдах бичил биетний хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан ариун цэврийн өрөөнүүдэд байрлах гар хатаагчийн ойролцоо туршилтад бэлдсэн петрийн хавтангуудыг 10 секундын турш ил тавьсан байна.

Үүний дараа петрийн хавтанг 37°C-д 48 цагийн турш инкубаторт хадгалсны дараа үүссэн колонийг(хавтан дээр үүсэн бактерийн бүлгүүд) тоолжээ. Судалгааны үр дүнд ихэнх автомат гар хатаагч нь бактери ба мөөгөнцөрийн бохирдолтой болсон байна. Шинжилгээгээр илэрсэн бичил биетүүдийн ихэнх нь гэдэсний халдвар үүсгэгч байх магадлалтайг тус судалгаанд онцолжээ.

Туршилтад ашигласан петри хавтангуудад нян өссөн байгаа нь. Эх сурвалж: American Society for microbiology

Дээрх судалгаануудын дүгнэлтээс харахад автомат гар хатаагч (jet-air) нь бактерийг цаасан алчуур, болон бусад төрлийн гар хатаагчаас илүү их тархаадаг байна. Энэ нь бактери, вирусийг агаарт болон хүмүүсийн гар, хувцас, ойр орчны гадаргуу руу цацдаг. Түүнчлэн гар хатаагчийн ойролцоох агаарт бактерийн тархалт өндөр байгааг судалгаагаар нотолсон. Иймд мэргэжилтнүүд олон нийтийн ариун цэврийн өрөөнд гараа хатаахдаа цаасан алчуур хэрэглэх нь бактерийн тархалтыг хамгийн бага байлгах үр дүнтэй арга хэмээн зөвлөдөг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нийтийн нойлд гар хатаагч хэрэглээд хэрэггүй дээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document