Search

АНУ-ын B2 бөмбөгдөгчийг дүрсэлсэн видео тоглоомын хэсгийг бодит мэтээр түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1589

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын B2 бөмбөгдөгч онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн эсрэг” гэх тайлбартайгаар богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Видео тоглоомд дүрсэлсэн АНУ-ын B2 бөмбөгдөгчийг харуулсан бичлэгийг жинхэнэ мэтээр, нэмэлт тайлбаргүй түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 13-нд Enkh Chin нэртэй хаягаас “АНУ-ын B2 бөмбөгдөгч онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн эсрэг” гэх тексттэй нисэж буй онгоц руу пуужин хөөргөж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 640 реакц, 71 сэтгэгдлээр идэвхжүүлж, 51 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг @Cre8Comp (Creative Comparison) Youtube сувагт 2025 оны 08 дугаар сарын 26-нд “B-2 Spirit бөмбөгдөгч онгоц 9M33 Osa пуужингийн хөөх ажиллагаанд баригджээ!” гэх тайлбартай нийтэлжээ. Бичлэг дээрх дүрслэлийг тайлбарлахдаа цэргийн загварчилсан контент буюу “Military stimulation” хэмээн тайлбар хэсэгт тусгажээ. Мөн “видео тоглоом” хаштаг, WarThunder, Arma3  гэх видео тоглоомын нэрийг оруулжээ.  @Cre8Comp Youtube суваг нь цэргийн загварчилсан контент буюу компьютерт суурилсан загварууд, VR, AR бүхий контент хүргэдэг байна.

@Cre8Comp Youtube суваг, Facebook, Instagram хаягтаа шалгасан бичлэгтэй ижил хэв маягийн олон бичлэг нийтэлжээ. Мөн хаягуудын тайлбар хэсэгт тоглоомын видео контент бүтээгч хэмээн оруулсан байна.

Видео тоглоомд дүрсэлсэн АНУ-ын B2 бөмбөгдөгчийг харуулсан бичлэгийг жинхэнэ мэтээр, нэмэлт тайлбаргүй түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ-ын B2 бөмбөгдөгч онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн эсрэг” гэх тайлбартайгаар богино хэмжээний бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document