Search

Украин эмэгтэйг хөнөөсөн этгээдийг шүүх хурал хараахан болоогүй байхад хуучин бичлэгээр төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1585

Ерөнхий агуулга

“Декарлос Браун гэгчид цаазын ял оноож буй агшин” гэх утга бүхий гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2016 онд болсон Жалел Смилт-Райли гэх хүний шүүх хурлын бичлэгийг “DeCarlos Brown-д цаазын ял оноож буй агшин” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 13-нд Нэгүүн.мн нэртэй Facebook пэйж “Автобусанд 23 настай гэм зэмгүй охины амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдэд цаазаар авах ял оноож буй агшин. Хүний амь нас гэдэг юутай ч жишимгүй үнэ цэнтэй. Украины дүрвэгч Ирина Заруцкаягийн амийг хөнөөсөн уг этгээд АНУ-ын иргэн, 34 настай Декарлос Браун гэгч ажээ” гэх гарчигтэй бичлэг түгээжээ.

2013 онд АНУ-ын Cincinnati хотод болсон хүн амины хэрэгт Жалел Смилт-Райли сэжигтнээр татагдаж, 2016 онд шүүх хурлаар бүх насаар хоригдох ял сонсжээ. Тэрээр ял сонсох явцдаа унаж, уйлж буй бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсныг энд, энд, эндээс үзээрэй.

АНУ-ын WCPO 9 мэдээллийн сувгийн мэдээ (2016-10-20)

Харин түгээсэн постод дурдагдсан Декарлос Браун гэгчийг 2025 оны 09 дүгээр сарын 09-нд АНУ-ын Хууль зүйн яам хүн амины онц ноцтой хэрэгт буруутгаж, цаазын ял оноохоор төлөвлөж байгаа тухай албан ёсны вэбсайтдаа мэдэгджээ.

Дүгнээд хэлбэл, 2016 онд болсон Жалел Смилт-Райли гэх хүний шүүх хурлын бичлэгийг “Карлос Браунд цаазын ял оноож буй агшин” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ. Цахим орчинд түгж буй үйл явдлыг орчуулан түгээхдээ гуйвуулах, хамааралгүй зураг, бичлэг хавсаргаж бусдыг төөрөгдүүлэх хандлага түгээмэл байдаг. Иймд та аливаа зураг, бичлэгтэй мэдээлэлд хэрсүү хандаж, Google Lens ашиглан зургаар хайхад суралцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Декарлос Браун гэгчид цаазын ял оноож буй агшин” гэх утга бүхий гарчигтай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document