2025 оны 09 дүгээр сарын 11-нд Tommy Temka нэртэй Facebook хэрэглэгч “iPhone 17 задаргаа” гэсэн гарчигтай рийл түгээжээ. Тус рийлийг 328 реакц, 36 сэтгэгдлээр идэвхжүүлж, 165 мянган удаа үзэж, 77 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Apple компани 2025 оны 09 дүгээр сарын 09-нд iPhone Air, iPhone 17, Apple Watch Series , AirPods Pro 3 зэрэг бүтээгдэхүүнүүд гаргах болсноо зарласан билээ. Үүнээс iPhone 17 Pro утас нь тод хөх, мөнгөн саарал, улбар шар гэх гурван өнгийн сонголттойгоор гарна гэв. АНУ-ын “Pacific Time” цагийн бүсээр 2025 оны 09 дүгээр сарын 12-ны 05:00 цагт урьдчилсан захиалга эхэлж, 2025 оны 09 дүгээр сарын 19-нөөс албан ёсоор худалдаанд гарах юм.

Тэгвэл худалдаанд гарахаас долоо хоногийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ээс эхэлж гаднын нийгмийн сүлжээ болон Монголын нийгмийн сүлжээнд “iPhone 17 задаргаа” гэх бичлэг түгж эхэлжээ. Хандалт авах эсхүл залилан үйлдэх зорилготойгоор хуурамч, дуураймал бүтээгдэхүүн сурталчлах явдал цахим орчинд түгээмэл байдаг тул зөвхөн тухайн бүтээгдэхүүний албан ёсны вэбсайт-аас мэдээлэл авч байхыг зөвлөе.




