Search

Хөрөнгө оруулалтын платформ гэх хуурамч мэдээллээс болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1580

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хэрвээ чи ч бас санхүүгийн хувьд илүү ухаалаг алхам хийхийг хүсч байвал, энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя. Сонирхож байвал “+” коммент үлдээ – би чамд дэлгэрэнгүй мэдээллийг хувийн зурвасаар илгээнэ” гэх агуулгатай хөрөнгө оруулалтын платформ сурталчилсан пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сурталчилсан хөрөнгө оруулалтын платформ нь нэргүй, вэбсайт байхгүйгээс гадна түгээсэн хаяг нь залилангийн шинж чанаруудыг агуулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 03-нд Daily News Hub нэртэй Facebook пэйж “Хэрвээ чи ч бас санхүүгийн хувьд илүү ухаалаг алхам хийхийг хүсч байвал, энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя. Сонирхож байвал “+” коммент үлдээ – би чамд дэлгэрэнгүй мэдээллийг хувийн зурвасаар илгээнэ” гэх агуулгатай хөрөнгө оруулалтын платформ сурталчилсан пост түгээжээ. Тус постыг 31 реакц, 131 сэтгэгдлээр идэвхжүүлж, нэг удаа цааш түгээжээ.

Сурталчилгаа түгээсэн хаягийг шалгав

Daily News Hub нь 2025 оны 05 дугаар сарын 16-нд нээгдсэн, Вьетнамаас нэг админ удирдаж байгаа Facebook пэйж байна. Мөн танилцуулах хэсэг нь хоосон, пэйжийн төрлөө “author” буюу зохиолч гэдгийг сонгожээ. Эдгээрээс үзвэл тус пэйж хуурамч байж болзошгүй шинж тэмдгүүдийг агуулжээ.

Түгээсэн постыг шалгав

Түгээсэн постын текстийг харвал орчуулагч хэрэглүүр ашигласан мэт үг, өгүүлбэр зүй харагдахаас гадна сурталчилж буй хөрөнгө оруулалтын платформ нь нэргүй, хандах вэбсайт байхгүй байна. Мөн тус постод хавсаргасан зургийг хиймэл оюун ухаанаар үүсгэснийг харж болно. Учир нь хиймэл оюунаар үүсгэсэн зураг нь оюуны өмчөөс зайлсхийж, аливаа лого, тэмдэг, туг далбаа зэргийг өөрчлөн гаргадгийг бид өмнөх баримт шалгалтад дурдсан билээ.

Түгээсэн пост

Тухайн пэйж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Монцамэ” агентлагийн мэдээний холбоосыг тогтмол оруулж байгаа нь олон нийтэд баталгаатай газар болж харагдах гэсэн үйлдэл байна. Монцамэ агентлагийн түгээлтийн сувгууд дунд Daily News Hub нэртэй пэйж байхгүй.

Эдгээрээс үзвэл, хуурамч байж болзошгүй, шинээр үүсгэсэн пэйжээс хөрөнгө оруулалтын гэх нэр, хаяггүй платформ сурталчилсан залилангийн шинж чанартай пост түгээсэн байна. Иймд аливаа эргэлзээтэй хаяг, пост, мэдээллийн талаар манай АСУУ чатботтой холбогдон илгээж, шалгуулаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хэрвээ чи ч бас санхүүгийн хувьд илүү ухаалаг алхам хийхийг хүсч байвал, энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя. Сонирхож байвал “+” коммент үлдээ – би чамд дэлгэрэнгүй мэдээллийг хувийн зурвасаар илгээнэ” гэх агуулгатай хөрөнгө оруулалтын платформ сурталчилсан пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document