2025 оны 09 дүгээр сарын 02-нд Ноцтой но-той мэдээлэл гэх Facebook пэйж “Норвегт асар том хөрсний гулгалт 100 мянган ам метр талбайг далайд авч оржээ” агуулгатай постыг бичлэгийн хамт түгээжээ. Тус постыг хоёр мянга гаруй реакц, 185 сэтгэгдлээр идэвхжүүлж, 405 удаа цааш түгээжээ.
2020 оны 06 дугаар сарын 03-нд Норвегийн Alta нэртэй хотод 650 метр өргөнтэй, 140 метр өндөртэй хөрсний гулгалтаас болж найман айлын байшин далай руу урссаныг BBC News, The Telegraph, The Guardian мэдээлж байжээ.

Цахим орчин тэр дундаа нийгмийн сүлжээнд хуучирсан мэдээг одоо болж буй мэтээр төөрөгдүүлэх, хандалт авах зорилготойгоор түгээх явдал түгээмэл байдаг тул та аливаа мэдээлэлд хэрсүү хандаж, зургаар хайх аргад суралцаад, нягталж байгаарай.


