Search

Үзэсгэлэн худалдааны хаягийг “Монгол улс Ляонин муж болсон” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1573

Ерөнхий агуулга

 “..БНХАУ Ляонин муж гэнэ үү, Хаягжилтын норм дүрэм хангаж байгаа юм уу, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байхад БНХАУ Ляонин муж гэж байх юм. Монгол улсад байхад яагаад…, Манай улс Ляонин муж болоогүй байгаа шүү…” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт гарч буй хаягт, “БНХАУ-ын Ляонин мужийн хоёр дахь удаагийн экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” 2025 оны 09 дүгээр сарын 12-14-ний хооронд болно гэсэн байна. Үүнийг “Монгол улс Ляонин муж болоогүй байгаа шүү” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Зангараг.мн (архивлагдсан хувилбар) гэх хаяг “..БНХАУ Ляонин муж гэнэ үү, Хаягжилтын норм дүрэм хангаж байгаа юм уу, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байхад БНХАУ Ляонин муж гэж байх юм. Монгол улсад байхад яагаад…, Манай улс Ляонин муж болоогүй байгаа шүү…” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 895 реакц, 112 сэтгэгдэл авч, 75 мянга гаруй үзэлт авчээ.

Тус бичлэгийн анх Галсандоржийн Солонго гэх хаягаас 08 дугаар сарын 29-нд нийтэлж (архивлагдсан хувилбар), өндөр хандалт авчээ.

Бичлэгт гарч буй хаягт, “БНХАУ-ын Ляонин мужийн хоёр дахь удаагийн экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” 2025 оны 09 дүгээр сарын 12-14-ний хооронд болно гэсэн байна. Үүнийг “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байхад БНХАУ Ляонин муж гэж байх юм. Монгол улс Ляонин муж болоогүй байгаа шүү” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд түгээжээ.

Бичлэг дээр гарч буй үзэсгэлэн худалдааны хаяг

Тус үзэсгэлэн нь өмнө нь “Лиаонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” гэх нэрээр 2024 онд Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байжээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд:

  • Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж баталгаажуулж өгсөн байдаг.

Үүнээс гадна Ляонин муж нь БНХАУ-ын зүүн хойд хэсэгт оршиж байгааг Google maps хэрэглүүр ашиглан доор харууллаа. Ляонин мужийн нийслэл нь Шэньян хот бөгөөд мужийн хүн ам ойролцоогоор 42 сая, нийт газар нутгийн хэмжээ нь 148,000 орчим хавтгай дөрвөлжин километр байна.

Ляонин муж, Эх сурвалж: Google maps хэрэглүүр


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

 “..БНХАУ Ляонин муж гэнэ үү, Хаягжилтын норм дүрэм хангаж байгаа юм уу, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байхад БНХАУ Ляонин муж гэж байх юм. Монгол улсад байхад яагаад…, Манай улс Ляонин муж болоогүй байгаа шүү…” гэх агуулгатай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document