Search

Гаднын бичлэгийг “Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1570

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Narantuya Tserendorj нэртэй Facebook хаягаас “Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх тайлбартай урсгал усанд халим загас сэлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

“Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх тайлбартайгаар цахим орчинд түгсэн, халимны бичлэг нь Канадын Ванкувер арал ба Мудж арлын хооронд орших “Додд Нарроус” хэмээх усан хоолойд авсан дүрс бичлэг юм. Мөн халим нь зөвхөн давстай усанд амьдрах биологийн онцлогтой тул Сэлэнгэ мөрөн, Эгийн гол зэрэг цэнгэг усны экосистемд удаан хугацаагаар амьдрах боломжгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 28-нд Narantuya Tserendorj (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх тайлбартай усанд халим загас сэлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,300 гаруй реакц, 96 сэтгэгдлээр идэвхжүүлж, 133 удаа цааш түгээжээ.

Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Facebook, TikTok-ийн хэд хэдэн хаягт “…Халимны нүүдэл…” гэх тайлбартай нийтэлжээ.

Харин тавдугаар сарын 17-нд Recreational013 гэх TikTok хаягаас оруулсан тус халимны бичлэг өндөр хандалт авсан байна. Бичлэгийн тайлбарт байршлыг нь “Синнурис” хэмээн тэмдэглэсэн ч сэтгэгдэл хэсэгт нь “Энэ нь гол биш, энэ бол Додд Нарроус юм. Тэд Ванкувер арал ба Мудж арлын хооронд сэлж байна” гэжээ.

“Энэ нь гол биш, энэ бол Додд Нарроус юм. Тэд Ванкувер арал ба Мудж арлын хооронд сэлж байна”(ChatGPT орчуулга)

Бид үргэлжлүүлэн “Додд Нарроус” гэх түлхүүр үг ашиглан Google хайлтын системээс хайж үзэхэд бичлэгт гарч буй байгалийн тогтоц нь “Додд Нарроус” усан хоолойтой яг адил байгааг тогтоолоо. Dodd Narrows нь Канадын Ванкувер арал ба Мудж арлын хоорондох усан хоолой бөгөөд тус усан хоолойн хэсгээр халимнууд нүүдэллэн дайрч өнгөрдөг онцлогтой байна.

Доддс Нарроус дахь Орка халимууд, Эх сурвалж: Michael Paskevicius

Үүнээс гадна халим буюу далайн сүүн тэжээлтэн амьтад нь зөвхөн давстай усанд амьдрах чадвартай бөгөөд цэнгэг усанд урт хугацаагаар амьдрах боломжгүй. Иймээс Монголын Сэлэнгэ мөрөн, Эгийн голд халим байх нь биологийн болон экологийн хувьд боломжгүй юм.

Дүгнэхэд, “Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх тайлбартайгаар цахим орчинд түгсэн, халимны бичлэг нь Канадын Ванкувер арал ба Мудж арлын хооронд орших “Додд Нарроус” хэмээх усан хоолойд авсан дүрс бичлэг юм. Мөн халим нь зөвхөн давстай усанд амьдрах биологийн онцлогтой тул Сэлэнгэ мөрөн, Эгийн гол зэрэг цэнгэг усны экосистемд удаан хугацаагаар амьдрах боломжгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Narantuya Tserendorj нэртэй Facebook хаягаас “Сэлэнгэ Эг тарвагатайн бэлчир” гэх тайлбартай урсгал усанд халим загас сэлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ

Check document