Search

Тураах тос дангаар нь хэрэглээд жин хасах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1569

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Уух шаардлагагүй, хатуу дасгал хийх шаардлагагүй, хүссэн хэсэгтээ өөхийг шууд шатааж, хурдан турж, туранхай биетэй болоорой” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тураах бүтээгдэхүүн хэрэглээд, дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр жин хасах боломжгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сард Sbody MIT гэх нэртэй Facebook пэйж “Уух шаардлагагүй, хатуу дасгал хийх шаардлагагүй, хүссэн хэсэгтээ өөхийг шууд шатааж, хурдан турж, туранхай биетэй болоорой” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 1100 гаруй реакц, 2800 сэтгэгдлээр идэвхжүүлж, 809 удаа цааш түгээжээ.

АНУ-ын Холбооны Худалдааны Хороо нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, хамгаалах зорилготой байгууллага юм. Тус байгууллагаас цахим орчинд хурдан жин хасах боломжтой хэмээн сурталчлаад буй тураах тос, наалт, эм зэргээс болгоомжлохыг зөвлөсөн зөвлөгөөг танилцуулъя.

  • Итгэхэд бэрх, ид шидийн мэт тураах бүтээгдэхүүнүүд ихэнхдээ худал байдаг. Ямар нэг дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр жин хасах боломжгүй. Жин хасаж, тогтмол жингээ барих нь өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаална гэхээс ямар нэг бүтээгдэхүүнээс шалтгаалах зүйл биш юм. Зарим зөвшөөрөгдсөн тураах бүтээгдэхүүн нь зөвхөн дасгал хийх явцад үр дүнтэй байдаг. Түүнээс биш ямар ч наалт, тос таны жинг хасах боломжгүйгэжээ.

Дараах худал амлалтуудаас сэргийлээрэй:

  • Ямар ч дэглэм барих, дасгал хийхгүйгээр жин хасна
  • Хоолондоо анхаарах шаардлагагүйгээр жин хасна
  • Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд л шууд жин хасна
  • Сарын дотор 10 кг хасаарай
  • Хүн бүрд тохирсон

Тураах бүтээгдэхүүнийг хэтрүүлсэн үгсээр сурталчлан борлуулж буй газруудын шинж тэмдэг нь албан ёсны лого байхгүй эсхүл бусдын лого ашигласан, бусдын зураг, бичлэгийг ашигласан, огцом жин хассан харьцуулалтыг харуулсан зэрэг юм. Жишээ нь: түгээсэн бичлэгт jacobhoweird нэртэй TikTok хэрэглэгчийн бичлэгийн хэсгээс тастан авч оруулжээ.

jacobhoweird TikTok хэрэглэгчийн бичлэгээс тастан авч ашиглажээ

Дүгнээд хэлбэл, тураах бүтээгдэхүүн зарж байгаа газрууд орлогоо бодож, хэтрүүлсэн сурталчилгаа явуулдаг тул та хэрсүү хандаж байхыг зөвлөе. Хэрэв та ямар нэг тураах бүтээгдэхүүн хэрэглэж үзэхээр шийдсэн бол танд тохирсон бүтээгдэхүүн эсэх, тухайн бүтээгдэхүүн нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг сайтар шалгаж, хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө авч байгаарай. Учир нь танд тохирохгүй бүтээгдэхүүн сөргөөр нөлөөлж, таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулах болзошгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Уух шаардлагагүй, хатуу дасгал хийх шаардлагагүй, хүссэн хэсэгтээ өөхийг шууд шатааж, хурдан турж, туранхай биетэй болоорой” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document