Search

Баталгаагүй пэйжээс зохиомол сурталчилгаатай бараа бүтээгдэхүүн авахаас болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1568

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Холбоо барих мэйл, утасгүй хаягаас хуурамч сурталчилгаатай бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бусдын нэр, зургийг ашиглан зохиомол үгсээр хүмүүст итгэл төрүүлэхүйц харагдуулсан сурталчилгаагаар бүтээгдэхүүнээ борлуулж, төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 20-нд Lichi гэх Facebook пэйж “Зөвхөн 3 минутын дотор үе мөчний өвдөлтөөс салах! Та үе мөчний өвдөлт, хөшүүн байдал эсвэл үрэвсэлтэй тэмцэж байна уу? Kresin™ Куркумин ба Эму тосон гель нь таны хамгийн төгс шийдэл!” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 331 реакц, 304 сэтгэгдлээр идэвхжүүлж, 276 удаа цааш түгээжээ.

Хуурамч байж болзошгүй пэйжийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг нь мэдээлэл хэсэг дутуу эсхүл хоосон орхих явдал юм. Бичлэг түгээсэн пэйж “Home Goods Store” буюу гэр ахуйн барааны дэлгүүр гэснээс өөр товч танилцуулга, холбоо барих мэйл, утасны дугаар зэрэг мэдээлэл оруулаагүй байна. Тус пэйжийг 2024 оны 10 дугаар сарын 10-нд үүсгэж, Вьетнам улсаас есөн админ удирдаж байгааг доорх зургаас хараарай. Мөн пэйжийн нэр болох “Lichi” нь ХБНГУ-ын хувцасны дэлгүүр Lichi гэх нэрийг ашиглажээ.

Цахим орчинд хуурамч бараа, бүтээгдэхүүн борлуулдаг газруудын өөр нэг түгээмэл шинж тэмдэг нь бусдын нэр, зургийг ашиглаж зохиомол сурталчилгаа явуулах явдал юм. Түгээсэн постод дурдагдсан бүтээгдэхүүний вэбсайт руу орвол Geoffrey Westrich гэх эмчийн сэтгэгдлийг харж болно. Сурталчилгаанд дурдагдах уг эмчийг АНУ-ын Geoffrey Westrich гэх бодит эмчийн нэр, Freepik цахим зургийн сангийн зургийг ашиглан үүсгэжээ.

Бусдын нэр, зургийг ашигласан зохиомол сурталчилгаа

Цахим худалдаа авалт хурдтай хөгжиж буй энэ эрин үед аливаа бараа бүтээгдэхүүн авахдаа албан ёсны нэр, хаяг, холбоо барих мэдээлэлтэй, сурталчилгаа нь бодиттой, хуурамч биш эсэхийг шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Холбоо барих мэйл, утасгүй хаягаас хуурамч сурталчилгаатай бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document