Search

“Залилуулсан мөнгө олж өгнө” хэмээн хуурамч пэйжээр дахин залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1561

Ерөнхий агуулга

Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг гэх Facebook пэйж “Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож хөрөнгө, мөнгөө сэргээж аваарай” гэх утгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус постыг түгээсэн пэйж нь нэрээ солиод удаагүй, албан ёсны хаяг, холбоо барих дугааргүй, хуурамч аккаунтаар реакц даруулж, сэтгэгдэл бичүүлсэн зэрэг хуурамч пэйжид түгээмэл байдаг шинж чанаруудыг агуулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 21-нд Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг гэх Facebook пэйж “Залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож хөрөнгө, мөнгөө сэргээж аваарай” гэх утгатай пост түгээжээ.

Түгээсэн хаягийг шалгав

Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг гэх нэртэй пэйжийн ил тод байдлыг орж үзвэл хаяг, холбоо барих дугаар, вэбсайт байхгүй, “Financial service” буюу санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Мөн тус пэйж нь 2025 оны 03 дугаар сарын 06-нд “Акжаркын Акжаркын” нэртэйгээр үүсээд, 2025 оны 08 дугаар сарын 19-нд “Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг” болгон өөрчилжээ.

Түгээсэн постын агуулга болон реакц дарсан хэрэглэгчдийг шалгав

Түгээсэн постын текстийг харвал хэд, хэдэн утга зүйн алдаатай, орчуулгын мэт харагдана. Цахим орчинд бусдад итгэл төрүүлэх зорилготойгоор ямарваа постын реакц, сэтгэгдэл хэсгийг хуурамч аккаунтаар ихэсгэх явдал түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү постод сэтгэгдэл бичсэн болон реакц дарсан хэрэглэгчид нь профайлаа түгжсэн, профайл зураггүй, бусдын зургийг ашигласан эсхүл 2-3 найзтай гэх мэт хуурамч аккаунт байж болзошгүй сэжигтэй шинж чанарууд агуулжээ.

BOSA Holding LLC-ийн мэдээллийг ашиглаж үүсгэсэн хуурамч пэйж

Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг гэх пэйжийн цорын ганц дагадаг хаяг нь BOSA Holding LLC-ийн нэр, зураг, логог ашиглан үүсгэсэн хуурамч аккаунт юм. 2025 оны 08 дугаар сарын 08-нд энэ талаар BOSA Holding LLC мэдэгдэл гаргажээ.

BOSA Holding LLC-ийн гаргасан мэдэгдэл

Undral Nyam-Osor-ийн мэдээллийг ашиглаж үүсгэсэн хуурамч аккаунт

Түгээсэн постод реакц дарсан Gansukh Ganchimeg гэх хаяг нь Undral Nyam-Osor нэртэй Facebook хэрэглэгчийн мэдээлэл, зургийг ашиглаж үүсгэсэн хуурамч аккаунт юм.

Undral Nyam-Osor Facebook хэрэглэгч, түүний мэдээллээр үүсгэсэн хуурамч аккаунт

Ийм та хуурамч аккаунтууд ашиглан хандалтаа өсгөж, итгэл төрүүлэхүйц болгосон пост, пэйжээс болгоомжилж, хаягийн ил тод байдлыг шалгаж, зургаар хайлт хийж бусдын зургийг ашигласан эсэхийг шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

BOSA Holding LLC-ийн албан ёсны хаяг

BOSA Holding LLC-ийн гаргасан мэдэгдэл

Undral Nyam-Osor-ийн албан ёсны хаяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Монгол Улсын Холбооны Сэргээх, Гүйцэтгэх Агентлаг гэх Facebook пэйж “Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож хөрөнгө, мөнгөө сэргээж аваарай” гэх утгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document