2025 оны 08 дугаар сарын 20-нд Zet Market хуудаснаас SlimBest Keto Paleo Diet тураах кофены сурталчилгаа бүхий богино хэмжээний бичдэг нийтэлжээ. Тус бичлэгийг ний 362 реакц, 182 сэтгэгдлээр идэвхжүүлжээ. Бичлэгт “Өөх шаталтыг дэмждэг, цатгалан мэдрэмж өгдөг, ямар ч сахаргүй, тархины үйл ажиллагаа дэмждэг. 2 долоо хоногийн дотор 2 кг хасна” гэж дурдсан бол тайлбар хэсэгтээ “L carnitine агуулсан Кето кофены давуу тал: Маш эрчимтэй өөх шатаана (сард 4-8 кг хасах боломжтой), Хоолны дуршил маш сайн бууруулна, олон жил. хуримтлагдсан целлюлитийг задлах, Бодисын солилцоо сайжруулна. Орц найрлага: MCT oil агуулсан дээд зэрэглэлийн арабика үрийн кофе. Ямар ч нэмэлт хуурай сүү агуулагдаагүй тул элэг өвчлүүлэхгүй. /Шингэн сүү бага зэрэг хийж ууж болно. Нэмэлтээр : Garcinia – нь хэвлийн өөх шатааж бэлхүүс нарийcгах үйлчилгээтэй, 17 төрлийн ашигт бактер, Витамин В1, Pantothenic acid- Пантотений хүчил, Хуdroxycitric acid” хэмээн мэдээлсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Л-карнитин (L-carnitine) нь элэг, бөөр, тархинд лизин, метионины амин хүчлүүдээс эндоген байдлаар нийлэгждэг амин хүчил юм. Өөрөөр хэлбэл, хүний бие карнитиныг өөрөө үйлдвэрлэдэг ба биеийн нийт карнитины 95 орчим хувь нь зүрх, ясны завсрын булчинд хадгалагддаг. Мөн олон төрлийн хоол хүнс, ялангуяа амьтны гаралтай хоол хүнсэнд байдаг ба нэмэлт тэжээлээр худалдаалагддаг байна. Үхрийн мах, тахианы цээж мах, сүү зэрэг хүнсэнд агуулагддаг.
2020 онд нийтлэгдсэн 37 судалгааг хамруулсан тойм судалгаанд L-карнитины бэлдмэл биеийн жин, биеийн жингийн индекс (BMI), өөхний массыг бууруулдаг болохыг харуулсан ч хэвлийн өөх, биеийн өөхний хувь хэмжээнд ямар ч нөлөө үзүүлээгүй байна. Мөн 2021 онд нийтлэгдсэн “Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн өвчтөнд L-карнитин, ацетил-л-карнитин, пропионил-л-карнитины биеийн жинд үзүүлэх нөлөө” судалгаанд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 1200 гаруй хүнийг хамруулж, 2 долоо хоногийн турш өдөрт 2 грамм L-карнитин хэрэглэх нь жингээ хасахад нөлөө үзүүлсэн гэдгийг харуулжээ. Гэсэн хэдий ч урт хугацааны хэрэглээ, үр дүнтэй холбоотой нэмэлт нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг дурдсан байна.
SlimBest Keto Paleo Diet кофег сурталчлахдаа сахаргүй, өөх шатаах Л-карнитин, Garcina, 17 төрлийн ашигт бактери, Витамин B1 зэрэг нэгдэл орц найрлагад багтсан хэмээсэн. Zet Market хуудаснаас оруулсан өөр сурталчилгааны бичлэгт харуулсан бүтээгдэхүүний орц найрлагын жагсаалтад дээр дурдсан нэгдлүүд байхгүй ба сахар орсныг доорх зургаас харах боломжтой

Дээрх зурагт харуулсан орц найрлагыг текстээр оруулав. ( [Ingredients] Coconut oil microencapsulated powder 30%), milk based material powder glucose syrup, refined vegetable oil, white granulated sugar, whey powder, food additives (sodium caseinate, dipotassium hydrogen phosphate, monoglyceride and diglyceride fatty acid esters, sodium tripolyphosphate, sodium stearyl lactate, natural carotene), edible salt, edible essence), coffee powder, Pure coconut powder, sorbitol, Medium chain triglyceride microcapsule powder(MCT)(5%), erythritol(5%), Round bracted Plantago seed shell powder,Konjac flour, White Yun Bean Powder, Guar Gum )
Үргэлжлүүлэн тус бүтээгдэхүүнийг Google Lens хайлтын системд зургаар хайхад alibaba, ebay зэрэг худалдааны сайтад ижил савлагаатай бүтээгдэхүүн илэрцээр гарч ирлээ. Гэвч эдгээр бүтээгдэхүүн дээр байрлах лого, текстүүд шалгасан бүтээгдэхүүнээс өөр байгааг харж болох юм. Худалдааны сайтуудад зарагдаж буй ижил савлагаа, нэртэй бүтээгдэхүүн өөр лого, тайлбартай байгаа нь баталгаагүй, албан ёсны бус, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байх эрсдэлтэй юм.
Бид “Өдөрт 2.8 кг тураадаг кофе” гэх хуурамч мэдээлэлтэй бичлэгийг түгээхгүй байхыг хүсье” баримт шалгалтаараа кофенд агуулагдах кафейны агууламж нь бодисын солилцоог бага зэрэг нэмэгдүүлдэг тухай мэдээлж байсан. Кафейны нь богино хугацаанд бодисын солилцоог бага зэрэг хурдасгаж, өлсөх мэдрэмжийг дарж, дасгал хөдөлгөөн хийхэд эрч хүч өгдөг ч, их хэмжээний жин хаяхад нөлөөлөхгүй юм. Мөн удаан хугацааны хэрэглээнд хүний бие кофейнд тэсвэртэй болж үр нөлөө нь бага болдог. Шалгасан бичлэгт шууд хэрэглэдэг кофег (instant coffee) сурталчилсан бөгөөд энэ нь ердийн кофеноос бага хэмжээний кафейн агуулдаг байна.
Дүгнэвэл, шалгасан мэдээлэлд бүтээгдэхүүний орц найрлагыг худал сурталчилсан ба гадаад худалдааны сайтад худалдаалж буй яг ижил бүтээгдэхүүний лого, тайлбар текст өөр байгаа нь баталгаагүй бүтээгдэхүүн байх эрсдэлтэйг харуулж байна. Мөн кофе уух нь бодисын солилцоог бага зэрэг нэмэгдүүлдэг ч турах гол арга болохгүй юм.




