Search

Хуурамч пэйжээр онлайн дэлгүүрийн мэдээллийг түгээн, иргэдээс захиалгын мөнгө авч залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1557

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

TUTTU Mongolia гэх дуураймал пэйжээс сурталчилгааны бичлэг хуулбарлан оруулж, залилан үйлдэж байна.

Баримт шалгалтын үр дүн

TUTTU Mongolia: “Цөөн дагагчтай TUTTU Mongolia-г дуурайн нээсэн хуурамч пэйжүүдээс сэргийлж, 7270-5783 дугаартай холбогдохыг байхыг хүсье. Манай компанийн албан ёсны пэйж бол TUTTU Mongolia, холбоо барих дугаар 7774-7766 юм” гэж мэдэгдлээ


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 20-нд TUTTU Mongolia гэх дуураймал, хуурамч пэйжээс сурталчилгааны бичлэг оруулсан нь 1200 гаруй реакц, 464 сэтгэгдэл авч, 502 удаа цааш түгээгджээ.

TUTTU Mongolia нь онлайнаар худалдаа хийдэг, Facebook платформд 269 мянган дагагчтай пэйж юм. Facebook хуудсандаа бичсэнээр бол хоёр салбартай, холбогдох дугаар нь 7774-7766 гэжээ. Харин үүнийг дуурайлган нэр, профайл зураг зэргийг ашиглаж нээсэн тус бүр 550, 490, 10 дагагчтай гурван хуурамч пэйжийг бид илрүүлэн доор жагсаалаа.

TUTTU Mongolia пэйжийг хуурамч пэйжүүдтэй харьцуулсан зураг

2025 оны 05 дугаар сарын 29-нд оруулсан TUTTU Mongolia-ийн бичлэгийг 2025 оны 06 дугаар сарын 20-нд Хуурамч пэйж 1 нь хуулбарлан оруулж, хүмүүсээс захиалгын мөнгө хэмээн MN880005005314786241 (Бат-Оргил Алтантуул) гэх дансаар авч, залилан үйлдэж байна.

TUTTU Mongolia-ийн мэдэгдэл болон сэрэмжлүүлэг

Бид TUTTU Mongolia-тай холбогдон энэ тухай тодруулахад “Бидний албан ёсны Facebook пэйж бол 269 мянган дагагчтай TUTTU Mongolia юм. Үүнээс гадна Tuttu Mongolia Эрдэнэт салбар, TUTTU Mongolia Хөвсгөл салбар, TUTTU Mongolia Баянхонгор Салбар, TUTTU Mongolia Uvs salbar, Tuttu mongolia Hovd, TUTTU Mongolia Дархан салбар нь манай албан ёсны салбар тус бүрийн пэйж юм. Бусад цөөн дагагчтай TUTTU Mongolia, Tuttu Mongolia гэх нэртэй пэйжүүд нь хуурамч, дуураймал бөгөөд хэрэв эргэлзээтэй байвал манай 7774-7766 дугаарт холбогдохыг хүсье” гэв.

Мөн 2025 оны 08 дугаар сарын 17-нд TUTTU Mongolia пэйждээ “72-оор эхэлсэн дугаараас болгоомжил‼ цахим луйвраас сэргийлж 72-той дугаартай бүү холбогдоорой” хэмээн сэрэмжлүүлсэн пост гаргажээ. Учир нь хуурамч пэйжүүдийн холбогдох дугаар нь 7270-5783 бөгөөд хүмүүс энэ дугаарт холбогдон залилуулж байна.

TUTTU Mongolia-аас гаргасан сэрэмжлүүлэг

Иймд та онлайн худалдаа хийхдээ пэйжийн ил тод байдлыг харж, дагагчдын тоо, пэйж нээгдсэн огноо, хаяг, холбогдох дугаараа оруулсан эсэхийг шалгаж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

TUTTU Mongolia гэх дуураймал пэйжээс сурталчилгааны бичлэг хуулбарлан оруулж, залилан үйлдэж байна.

Check document