Search

“Хөлбөмбөгчин Роналдо ноцтой осолд орсон” гэх худал мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1548

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Tand.mn хаягаас “15 минутын өмнө найз охиндоо гэрлэх санал тавьсны дараа супер од, хөлбөмбөгчин Роналдо гэртээ харих замдаа зам тээврийн ноцтой осолд оржээ” гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь хиймэл оюун ашиглан бүтээсэн зураг байна. Мөн энэ мэдээллээс хойш буюу 8-р сарын 19-нд Криштиану Роналду Хонг Конгийн стадионд болсон Саудын Супер Кап-ын хагас шигшээ тоглолтод оролцсоныг албан ёсны эх сурвалжууд баталж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны наймдугаар сарын 15-нд Tand.mn(архивласан хувилбар) хаягаас “15 минутын өмнө найз охиндоо гэрлэх санал тавьсны дараа супер од, хөлбөмбөгчин Роналдо гэртээ харих замдаа зам тээврийн ноцтой осолд оржээ” гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна. Уг пост 689 реакц, 143 сэтгэгдэл цуглуулж, 30  удаа цааш түгээгджээ.

2025 оны 08 дугаар сарын 12-нд Криштиану Роналду болон Георгина Родригес нар сүй тавьснаа цахим орчинд зарласнаас 3 хоногийн дараа дээрх мэдээлэл цахим орчинд тархжээ.

Тухайлбал, “15 минутын өмнө найз охиндоо гэрлэх санал тавьсны дараа супер од, хөлбөмбөгчин Роналдо гэртээ харих замдаа зам тээврийн ноцтой осолд оржээ.” гэх цуурхал мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийн хамт түгээсэн нь дэлхий даяар хурдтай тархсан байна.

Ингэхдээ BBC, ESPN, Sky Sports, Reuters зэрэг албан ёсны мэдээллийн байгууллагуудын аль нь ч Криштиану Роналду осолд орсон тухай мэдээлээгүй. Харин Facebook платформ болон гаднын clickbait сайтууд түлхүү нийтэлжээ. Clickbait сайт гэдэг нь уншигчдыг бодитой мэдээллээр хангах бус, харин аль болох их хандалт авах зорилготойгоор ажилладаг вэбсайт юм. Ийм төрлийн сайтууд ихэвчлэн хэрэглэгчийг гуравдагч талын сурталчилгааны хуудас руу чиглүүлэх, эсвэл фишингийн аргаар хувийн мэдээллийг нь авах зорилготой байдаг.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан Криштиану Роналдугийн эмнэлэгт хэвтэж буй зургийг хиймэл оюунаар бүтээсэн байна. Үүнийг бид AI шалгах хэрэглүүр болох Decope AI-г ашиглан шинжиллээ. Шалгалтын үр дүнд тухайн зургийг хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 99.27 хувьтай илэрсэн. Энэ нь тухайн зураг бодит бус, зохиомол гэдгийг илтгэж байна.

Үүнээс гадна дээрх мэдээллээс хойш буюу 2025 оны 8-р сарын 19-нд Хонг Конгийн стадионд болсон Саудын Супер Кап-ын хагас шигшээ тоглолтод Криштиану Роналду Ал-Наср багийн бүрэлдэхүүнд оролцож, Ал-Иттихад багийг 2-1 харьцаагаар хожсон байна. Түүний тоглолтын үеийн бичлэгийг “South China Morning Post” YouTube хуудас 8 дугаар сарын 20-нд нийтэлжээ.

Эх сурвалж: “South China Morning Post”

Дээрх баримтуудаар “Супер од, хөлбөмбөгчин Роналдо гэртээ харих замдаа зам тээврийн ноцтой осолд оржээ” гэдэг нь худал мэдээлэл болох нь батлагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Tand.mn хаягаас “15 минутын өмнө найз охиндоо гэрлэх санал тавьсны дараа супер од, хөлбөмбөгчин Роналдо гэртээ харих замдаа зам тээврийн ноцтой осолд оржээ” гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна.

Check document