2025 оны 07 дугаар сарын 31-нд Mongolia Heritage хуудаснаас “Монголд аялж буй жуулчин ховор мөөг, эмийн ургамал түүжээ. Энэ хаана вэ?” гэх тайлбартайгаар ууланд алхаж буй хүн мөөг түүж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 612 реакц, 138 сэтгэгдлээр идэвхжүүлж, 59 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тухайн хэрэглэгчээс дэлгэрэнгүй лавлахад “Бичлэгт гарч буй хүнийг Lockman гэдэг. Бичлэг хийсэн байршил Cilo Уулс” гэж хариу илгээсэн.

Cilo уул нь Турк улсад байрлалтай ба @rahmiiyinc хаягт “Cilo уул” гэх хаштаг ашиглан ууланд алхаж буй, уулнаас хоолны материал түүж, хоол хийж байгаа, байгалийн сайхныг харуулсан олон төрлийн бичлэг оруулжээ.

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 22-нд нийтэлсэн бичлэгт “Lokman” гэх ижил тайлбарыг оруулсан ба тус бичлэгт нэгэн эр уулнаас ногоо түүж, хоол хийж идэж буйг дүрсэлжээ.
Дүгнэвэл, Турк улсад хийгдсэн бичлэгийг Монголд ховор эмийн ургамал түүж байна гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




