Search

“Үүрэг нуурын нууцлаг амьтан” гэх тайлбартай бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1532

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үүрэг нуурын нууцлаг амьтан гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюун ухаан ашиглан контент бүтээдэг хаягийн бичлэгийг хуулбарлан түгээхдээ Монголд байдаг нуурын амьтан гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 31-нд Od Bill гэх хаягаас “Үүрэг нуурын  нууцлаг амьтан аялагч залуусын дроны дуранд буужээ” гэх тайлбартай уснаас цухуйж буй үл мэдэгдэх биетийн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 4,000 гаруй реакц, 371 сэтгэгдлээр идэвхжүүлж, 601 удаа цааш түгээжээ.

Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Instagram-ийн хэд хэдэн хаягт “Аварга далайн могой Норвегийн эрэгт сэлж байна…” гэх тайлбартай оруулжээ.

@nightterrorzzz

🛑 BREAKING: Gigantic Sea Serpent Emerges Off Norwegian Coast Fishermen Capture Terrifying Encounter on Camera A massive, jetliner-sized serpent surfaced near local fishing vessels today, sending shockwaves through coastal communities. Experts are baffled by the creature’s size and origin. Watch the jaw-dropping footage that has everyone talking. #SeaSerpent #NorwaySighting #OceanMystery #CryptidEncounter #ViralFootage #foundfootage

♬ original sound – NightTerrorZZZ

Үргэлжлүүлэн тус тайлбараар хайхад бичлэгийн эх хувилбарыг @NightTerrorZZZ  нэртэй TikTok хаягт 2025 оны 07 дугаар сарын 19-нд нийтэлсэн ба бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн гэх шошгыг зүүжээ.

Бичлэгийн эх хувилбарт хадсан хиймэл оюунаар бүтээсэн гэх тэмдэглэгээ.

Тус хаягт нууцлаг, зохиомол аварга амьтдыг харуулсан ижил төрлийн бичлэгийг оруулдаг байна.

@NightTerrorZZZ  хаяг танилцуулга хэсэгтээ AI Artist  буюу хиймэл оюуныг ашиглан контент бүтээгч гэдгээ тусгажээ. Мөн танилцуулга хэсэгтээ бусад сошиал хаяг болон хиймэл оюун ухааны сайтыг харуулсан линк хавсаргасан байна. Тэрээр KlingAI хиймэл оюун ухааны хэрэглүүр ашиглан контент бүтээж, сошиал хаягаараа бусадтай хуваалдаг аж.

Дүгнэвэл хиймэл оюун ухаан ашиглан контент бүтээдэг хаягийн бичлэгийг хуулбарлан түгээхдээ Монголд байдаг нуурын амьтан гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Мөн шалгасан бичлэгийг нийтлэхдээ хиймэл оюунаар бүтээсэн гэх тэмдэглэгээг огт оруулаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Үүрэг нуурын нууцлаг амьтан гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document