Search

Sendly ББСБ-ын контентыг ашигласан хуурамч пэйжээр цахим залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1519

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

MONGOLTRADE гэх нэртэй Facebook пэйж “Манай гишүүнчлэлд нэгдэж орлого олоорой” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Opendata Mongolia дээр бүртгэлгүй Mongoltrade гэх нэртэй компани Facebook платформд Sendly ББСБ ХХК-ийн зураг, пост зэргийг засварлан  түгээж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 04 дүгээр сарын 22-нд нээгдсэн MONGOLTRADE гэх нэртэй Facebook пэйж “Манай гишүүнчлэлд нэгдэж орлого олоорой” гэх агуулгатай пост түгээжээ. Уг постыг түгээхийнхээ хажуугаар Sendly ББСБ ХХК-ийн пост, зураг зэргийг ашиглан пэйжээ хөгжүүлж, 102 мянган дагагчтай болжээ.

Пэйжийн ил тод байдал болон холбоо барих мэдээлэл

MONGOLTRADE гэх хаягийн ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 04 дүгээр сарын 22-нд нээсэн тус пэйжийг Нигери улсаас 3 админ удирдаж байна.

MONGOLTRADE гэх хуурамч пэйжийн ил тод байдлын мэдээлэл

Мөн холбоо барих хэсэгт оруулсан утас нь ашиглалтад байхгүй, байршил нь “Премиум петролеум партнерс” компанийн хаяг ашигласан, вэбсайт нь Sendly ББСБ болон Ard Financial Group-ийн мэдээллийг ашиглан үүсгэсэн болохыг Opendatalab болон тус компаниудын вэбсайтаас илрүүллээ.

MONGOLTRADE гэх хуурамч пэйжийн холбоо барих мэдээлэл

Sendly ББСБ ХХК-ийн зураг, бичлэг, контентыг ашиглаж хуурамч пэйжээ хөгжүүлж байна

2022 оны 09 дүгээр сарын 23-нд нийтэлсэн Sendly ББСБ-ийн постын зургийг MONGOLTRADE нэртэй хуурамч пэйж нэр, лого зэргийг засварлан 2025 оны 04 дүгээр сарын 22-нд нийтэлжээ.

Мөн 2025 оны 07 дүгээр сарын 18-нд нийтэлсэн Sendly ББСБ-ын актив хөрөнгийн мэдээлэлтэй постын зургийг MONGOLTRADE нэртэй хуурамч пэйж нэр, холбоо барих мэдээлэл зэргийг засварлан 2025 оны 07 дүгээр сарын 19-нд нийтэлжээ.

MONGOLTRADE-ийн дээрх хуурамч постын реакц нь 690 бөгөөд орж харвал дийлэнх нь гадаад нэртэй, 10 хүрэхгүй найзтай хуурамч (bot) хаягууд байна.

Тус хаягаас “Mongoltrade ХХК” гэж танилцуулж байгаа боловч компанийн мэдээллийн сан болох Opendatalab вэбсайтад “Mongol trade” болон “Mongoltrade” гэх компанийн бүртгэл байхгүй аж.

Sendly ББСБ ХХК постыг хуурамч болохыг мэдэгдсэн

Sendly ББСБ ХХК-тай холбогдож дээрх гишүүнчлэлд нэгдэх тухай постын тухай тодруулахад “MONGOLTRADE гэх нэртэй пэйж манай Facebook пэйж дээрх пост, зургийг ашиглан хуурамч пэйжээр дамжуулан цахим залилан хийж байна. Бид энэ хуурамч пэйжийг цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгсөн байгаа. Манай албан ёсны цорын ганц Facebook пэйж бол Sendly юм” гэж албан ёсоор бидэнд мэдэгдлээ.

Иймд та цахим орчинд ямар нэг байгууллага, компанийн нэрийг барьж цахим залилан үйлдэж байгааг пэйжийн ил тод байдлыг харж хэзээ нээсэн, нэрээ сольж байсан эсэх болон хаанаас удирдаж байгааг харах, зургаар хайх, холбоо барих утас, хаяг зэргийг шалгаж, цахим залилангаас сэргийлж байхыг зөвлөе.

Өмнө нь бид Нигери улсаас RE/MAX ХХК-ийн агентуудын нэр, зургийг ашигласан хуурамч профайлаар дамжуулан цахим залилан хийж байгааг илрүүлэн, шалгасныг эндээс үзээрэй.

Мөн манай АСУУ баримт шалгалтын ухаалаг чатботтой холбогдож, эргэлзээтэй, хуурамч байж болзошгүй пост илгээж шалгуулаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

MONGOLTRADE гэх нэртэй Facebook пэйж “Манай гишүүнчлэлд нэгдэж орлого олоорой” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document