Search

“Монгол хүн бүрт 9,000,000 төгрөг олгохоор болсон” гэх залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1517

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Европын холбооноос Монгол улсын иргэн бүрт 9 сая төгрөг өгөхөөр болсон гэх агуулга бүхий пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нигери улсаас удирдаж буй хуурамч хаягаас “9 сая төгрөгийн тэтгэмж олгоно” хэмээн пост түгээж, тэтгэмж авахын тулд 150,000 төгрөгөөр бүртгэлийн маягт худалдан авч, бөглөх шаардлагатай хэмээн залилангийн шинжтэй үйлдэл гаргажээ


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 08-нд MNT (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Одоо албан ёсоор боллоо…!! Е.U Монголын ард түмэнд туслахаар тохиролцсон бөгөөд 1 тэрбум гаруйг монголчуудад олгохоор болсон нь монгол хүн бүрт 9,000,000 төгрөг олгохоор болсон. Та одоо “Сайн уу” гэсэн шууд мессеж илгээж, зааврыг дагахад л хангалттай” гэсэн пост түгээжээ.

Тус пост долдугаар сарын 30-ны байдлаар 559 реакц, 2,800 сэтгэгдэл авч, 69 удаа цааш түгээгдсэн байна.

MNT хуудас нь 2023 нээгдсэн, нийт 7,800 гаруй дагагчтай ба танилцуулга хэсэгтээ “Монголын ард түмний амьдралыг сайжруулахын тулд эргэн төлөгдөхгүй буцалтгүй тусламж үзүүлэх” гэжээ. Пэйжийн админы мэдээллийг шалгахад Нигери улсаас нэг админ удирдаж байгааг доорх зурагт харууллаа.

Мөн MNT хуудас нь 2024 онд ижил агуулга бүхий (энд, энд) пост нийтэлж өндөр хандалт авсан байна. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системд хайлт хийж үзэхэд 2024 онд Сангийн сайд Б.Жавхлан, ЕХ-ны Элчин сайд Аксель Никэйз, ЕХБ-ны дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний шатны 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж буй үеийн зураг байна. Тус мэдээлэл 2024 оны 03 дугаар сарын 12-нд Европын Холбооны Хөрөнгө Оруулалтын Банкны мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна.

“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж буй үеийн зураг, Эх сурвалж: Европын Холбооны Хөрөнгө Оруулалтын Банкны мэдээллийн сайт

Залилангийн шинжтэй постууд ихэвчлэн хүмүүсийг их хэмжээний мөнгө, эд зүйлс эсвэл ямар нэг үйлчилгээг хожим авах итгэл төрүүлж, эхлээд тодорхой хэмжээний төлбөр авах замаар хуурч мэхэлдэг

MNT пэйжтэй холбогдсон чатын зураг

Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд нэр, дансны дугаар зэрэг хувийн мэдээллээ бөглөж явуулахыг хүссэн ба “9,000,000 төгрөг авахын тулд бүртгэлийн маягт 150,000 төгрөгөөр худалдаж авч бөгөлснөөр нэг цагийн дотор тэтгэмж авах болно” гэв.

Бидний шалгасан ихэнх залилангийн шинжтэй баримт шалгалтууд хүмүүсийг их хэмжээний мөнгө, эд зүйлс эсвэл үйлчилгээг хожим авах итгэл төрүүлж, эхлээд тодорхой хэмжээний төлбөр авах замаар хуурч мэхэлсэн тохиолдлууд байдаг. Мөн аливаа залилангийн шинжтэй мэдээлэл нь “хүн бүр хамрагдах боломжтой, мөнгө авахын тулд чат бичээрэй, мөнгө шилжүүлээд өсгөж аваарай” гэх мэт агуулгатай түгдэг. Иймд их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Европын холбооноос Монгол улсын иргэн бүрт 9 сая төгрөг өгөхөөр болсон гэх агуулга бүхий пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document