Search

Бөөр, шээсний замын халдварын тоон мэдээллийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1513

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Насанд хүрсэн 10 эмэгтэй тутмын 7 архаг, бэлгийн замын өвчтэй байна гэнэ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бөөр, шээсний замын халдварын талаарх тоон мэдээллийг БЗХӨ мэтээр тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 22-ны өдөр Zorigtbaatar Nergui Borjigon нэртэй хуудаснаас “Насанд хүрсэн 10 эмэгтэй тутмын 7 архаг, бэлгийн замын өвчтэй байна гэнэ үү? Аймшиг. Итгэдэг хайрладаг хүнээсээ өвчин авна гэдэг аймшиг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 186 реакц, 53 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээгджээ.  

Уг мэдээлэлд буй тоон мэдээлэл нь бөөр, шээсний замын халдварт өвчний тохиолдлыг илэрхийлсэн ба дээрх мэдээлэлд тоон мэдээллийг бэлгийн замын халдварт өвчинтэй (БЗХӨ) холбон төөрөгдүүлэн түгээсэн байна. Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 21-ий өдөр NTV телевизээр манай улсын иргэдийн дунд шээс, бэлгийн замаар халдварлах өвчний тархалт их байгаа талаар мэдээлсэн. Уг мэдээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор “Бөөр, шээсний замын халдвар нь 10 эмэгтэй тутмын 7-д архаг халдвар хэлбэртэй байдаг. Үүнээс хүндрэх эрсдэлтэй нь архаг, хууч өвчтэй, бөөр, шээсний замын эмгэгтэй, сахрын суурь өвчтэй хүмүүс бий. Үүнийг дагаад эмчлэхэд хэцүү үе шат руу шилжиж бөөр буглаж, бөөр авах хагалгаа хийх шаардлагатай болдог. Мөн сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байна.” гэжээ.

NTV телевизийн 07 дугаар сарын 21-ний мэдээ

Edoctor цахим эмчийн зөвлөгөө хүргэдэг сайтад хүний их эмч Д.Цолмон уг халдварын талаар “Өгсөх замын халдвар гэдэг нь халдварлуулагч нян шээсний суваг эсвэл давсгаас дээш бөөр лүү дамжиж бөөрийг үрэвсүүлдэг шээсний замын халдвар юм. Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг” гэж тайлбарлажээ.

Бөөр, шээсний замын халдвар нь ихэвчлэн өтгөнөөс гаралтай бактериас (E.coli г.м) болж үүсдэг бөгөөд шээсний суваг руу бактери орж халдвар үүсгэснээр дээшилж бөөр, бусад эрхтнүүдийг өвчүүлдэг байна. Эмэгтэй хүний шээсний суваг эрэгтэй хүнийхээс богино байдаг тул бактери давсаг болон бөөрөнд илүү амархан хүрч, халдварлах эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл бөөр, шээсний замын халдварыг БЗХӨ гэж шууд дүгнэх боломжгүй. Уг халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсэд бэлгийн хавьтал багтдаг ч тухайн халдварын голлох шалтгаан нь бие доторх нян, бактерийн өсөлтөөс үүдэлтэй байдаг.

Үүнээс үзэхэд бидний шалгасан мэдээлэлд бөөр, шээсний замын халдварын талаарх тоон мэдээллийг БЗХӨ мэтээр тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Насанд хүрсэн 10 эмэгтэй тутмын 7 архаг, бэлгийн замын өвчтэй байна гэнэ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document