Search

“Вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрүүл байдаг” гэх хүчингүй болсон судалгааг түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1508

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Доктор Пол Томас 3,324 хүүхдийг судалж үзээд вакцин хийлгээгүй хүүхдүүд эмчийн үзлэгт цөөн орж, эрүүл мэндийн байдал нь илүү сайн болохыг тогтоожээ.” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2021 онд аргазүйн хувьд алдаатай гэсэн үндэслэлээр хүчингүй болсон судалгаанаас эш татсан мэдээлэл түгээж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 06-нд Ganbayar Batsuuri гэх Facebook хэрэглэгч вакцины хийлгээгүй хүүхдүүд вакцинтай хүүхдүүдээс эрүүл байдаг гэх агуулга бүхий судалгааг хийсэн эмчийн мэдээллийг түгээжээ. Постод тэмдэглэснээр “Тэрээр вакцин хийлгээгүй хүүхдүүд вакцинтай хүүхдүүдээс илүү эрүүл болохыг баталсан учраас ажлын лицензийг нь цуцалсан! Доктор Пол Томас 3,324 хүүхдийг судалж үзээд вакцин хийлгээгүй хүүхдүүд эмчийн үзлэгт цөөн орж, эрүүл мэндийн байдал нь илүү сайн болохыг тогтоожээ” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 866 реакц, 62 сэтгэгдлээр идэвхжүүлж, 837 удаа цааш түгээжээ.

Уг постод 2020 оны 11 дүгээр сард James Lyons-Weiler, Paul Thomas (Пол Томас) нарын гаргасан “Relative Incidence of Office Visits and Cumulative Rates of Billed Diagnoses Along the Axis of Vaccination” нэртэй судалгаанаас эшилжээ. Энэ судалгаа нь вакцинд хамрагдсан хүүхдүүд эмчид үзүүлэх тохиолдол нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээс их байсан ба вакцинд хамрагдсан хүүхдүүд чих, амьсгалын зам, арьсны өвчлөл гэх мэт олон төрлийн өвчлөлийн улмаас эмчид үзүүлж байсан хэмээн дүгнэсэн байна.

Судалгаанд жагсаасан вакцинд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөлийн хэмжээ хамрагдаагүй хүүхдүүдийнхээс их байгаа гэх тоо нь хэмээн өвчлөлүүдийг жагсаасан нь бидний шалгасан пост дахь мэдээлэлтэй таарч байгаа юм.

Шалгасан постын зураг болон судалгааны зургийг харьцуулсан байдал

Уг судалгаа нь PubMed Central-ийн албан ёсны вэбсайт дээр 2020 оны 11 дүгээр сарын 22-нд нийтлэгджээ. Харин 2021 оны 01 дүгээр сарын 22-нд уг судалгааны тооцоололд хоёр алдаа гарсныг засварлаж, 2021 оны 07 дугаар сарын 22-нд хүчингүй болгожээ. Судалгаа нь аргазүйн хувьд алдаатай гэж шүүмжлэгчид үзэж, сэтгүүлийн редакцийн зүгээс түүний “дүгнэлтнүүдийг дэмжих шинжлэх ухааны сайн дата байгаагүй” болохыг онцлон түүний судалгааг хүчингүй болгосон.

Хүчингүй болгосон судалгааны өгүүллийн зураг

Мөн 2023 оны 03 дугаар сард АНУ-ын Вашингтон мужийн эрүүл мэндийн комисс Пол Томасыг эрүүл мэндийн худал, төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл түгээж, мэргэжлийн бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр эмчийн лицензийг нь хүчингүй болгожээ.

Дүгнээд хэлбэл, 2021 онд аргазүйн хувьд алдаатай гэсэн үндэслэлээр хүчингүй болсон судалгаанаас эш татан батлагдаагүй мэдээллийг түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Доктор Пол Томас 3,324 хүүхдийг судалж үзээд вакцин хийлгээгүй хүүхдүүд эмчийн үзлэгт цөөн орж, эрүүл мэндийн байдал нь илүү сайн болохыг тогтоожээ.” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document