Search

Гадаад валютын улсын нөөц огцом буураагүй хэвээр хадгалагдаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1501

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гадаад валютын улсын нөөц богино хугацаанд 2.5 тэрбум ам.доллар болсон гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголбанкны гадаад валютын нөөцийн мэдээлэл болон албан эх сурвалжийн мэдээллээр валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар байна.

2025 оны 07 дугаар сарын 03-нд Монгол улсын гадаад валютын нөөц эрс буурч 2.5 тэрбум ам.доллар болсон тухай мэдээлэл Facebook-т түгжээ. Тус мэдээллийг түгээсэн Mongol TV (архивлагдсан хувилбар) хуудасны постод тэмдэглэснээр “Монгол улсын валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол богино хугацаанд огцом унаж 2.5 тэрбум ам.доллар боллоо.” хэмээсэн байна.

Монголбанкны гадаад валютын нөөцийн мэдээллийн сан болон Монголын банкны албан мэдээллээр энэхүү мэдээлэл нь Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тоо андуурч мэдээлсэнтэй холбоотой болохыг мэдэгдсэн.

Энэ сарын 03-нд болж өнгөрсөн УИХ-ын чуулганы үеэр зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл болон төсвийн тухай хуулийг хэлэлцэх Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-д мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр Монгол улсын валютын нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэр валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар болсон тухай мэдээлжээ. Гэхдээ тэрээр хариултынхаа үеэр залруулан Хөгжлийн банкны 350 сая ам.долларын бондыг эш татан валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар болж байгаа тухай мэдэгдсэн.

Долдугаар сарын 03-ны УИХ-ын чуулганы үеэрх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл (05:15:05-05:15:30), Эх сурвалж: TV9

Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн мэдээлэл (архивлагдсан хувилбар) тэмдэглэснээр 2025 оны зургаадугаар сарын байдлаар 5.2 тэрбум ам.доллар байгаа болохыг тэмдэглэсэн ба энэ тавдугаар сараас 13 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Монголбанкны вэбсайт дахь гадаад валютын нөөцийн мэдээллийн зураг

Бид энэхүү андуурч хэлсэн гэх мэдээллийг Монголбанкаас тодруулахад тус байгууллагын Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн өгсөн мэдээллээр “Монголбанкны Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр 5.2 тэрбум гэхийг 2.5 тэрбум гээд санамсаргүй хэлснийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөөц буурсан мэтээр мэдээлж байна… Оны эхнээс авч үзвэл, 2024 оны жилийн эцэст гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар байсан. Энэ оны нэгдүгээр улиралд гадаад дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан 4.7 тэрбум ам.доллар болж, буурсан. Харин түүнээс хойш нөөц тогтвортой нэмэгдсээр 5.2 тэрбум ам.долларт хүрээд байна. хэмээн бидэнд и-мэйлээр мэдэгдсэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document