2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13:45-16:25 цагийн хооронд Мөнхбаяр Гэрэл нэртэй Facebook хэрэглэгч Иран, Израилын мөргөлдөөнтэй холбоотой постууд (энд, энд, энд, энд, энд) түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэл 1 бичлэгийн (зураг-1) 00:04-00:13 секундийн хооронд онгоцны буудал дээр хүмүүс гүйлдэж байгаа хэсэг нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хамасын бүлэглэл Израилын Ашкелон хот руу пуужин харвана гэж сүрдүүлж, иргэдийг 17 цагаас өмнө гэртээ харихыг анхааруулж буй үеийнх аж.
Харин бичлэгийн (зураг-2) 00:13 секундээс эхлэх онгоцтой хэсгийг Hive Moderation хэрэглүүрээр шалгахад хиймэл оюун ухаан ашигласан байх магадлал 98.8 хувьтай гэж гарлаа.
Хуучирсан болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг ашигласныг үзвэл уг пост нь төөрөгдүүлэх зорилготой болох нь харагдлаа.


Хуучирсан мэдээний зураг, бичлэгийг ашиглан одоо болж буй Иран, Израилын мөргөлдөөний үеийнх гэх агуулгатай постууд түгээж байна.
Хуучирсан мэдээний зураг, бичлэгийг ашиглан одоо болж буй Иран, Израилын мөргөлдөөний үеийнх гэх агуулгатай постууд түгээж байна. ,
Шалгасан мэдээлэл 2: “Урьд шөнийн Ираны цохилтууд” гэх гарчигтай уг бичлэг нь 2023 оны 10 дугаар сард болсон Израил, Палестины мөргөлдөөний үеийнх юм.

Шалгасан мэдээлэл 3: 2024 оны 10 дугаар сард болсон Иран Израил руу пуужин харваж буй үеийн бичлэгийг одоо болж байгаа Иран, Израилын мөргөлдөөнтэй холбож түгээн, төөрөгдүүлжээ.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүдийг Иран, Израилын мөргөлдөөнтэй холбож түгээж байна.
Hive Moderation хэрэглүүрт түгээсэн хоёр бичлэгийг оруулан шалгахад, хиймэл оюун ухаанаар хийсэн байх магадлал 99.4%, 99.9% гэсэн үр дүн тус тус гарлаа. Мөн 2 бичлэгийг зургаас бичлэг болгон хувиргадаг хиймэл оюун ухааны Pika модель ашигласан гэв.
Дайн, мөргөлдөөн зэрэг онцгой нхөцөл олон нийтийн анхаарлын төвд байдаг тул тухайн сэдвээр хуурачм мэдээлэл түгээх үзэгдэл их байдаг. Үүний жишээ нь Мөнхбаяр Гэрэл нэртэй хэрэглэгчийн түгээсэн мэдээллүүдээр илэрч байна.







