Search

Израилын тагнуулын байгууллага Mossad-ыг нурлаа гэх зургийг хиймэл оюунаар хийжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1485

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Урьд шөнө, 6-р сарын 18-ны шөнө дунд, Иран Израилын зүрхийг онолоо! Израилын домог болсон Гадаад тагнуулын алба Мосад нуран уналаа” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг постод хавсаргасан зураг нь бодит бус, хиймэл оюун ухаанаар бүтээгджээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 18-нд Delgermaa Beckbat нэртэй Facebook хэрэглэгч “Урьд шөнө, 6-р сарын 18-ны шөнө дунд, Иран Израилын зүрхийг онолоо! Израилын домог болсон Гадаад тагнуулын алба Мосад нуран уналаа” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Уг постыг 758 реакц, 99 сэтгэгдлээр идэвхжүүлж, 115 удаа цааш түгээжээ.

Бид түгээсэн постод хавсаргасан зургийг шалгаж үзлээ.

Ингэхэд:

  • Израилын тагнуулын байгууллага болох “Mossad”-ийг “Mosad” гэж буруу бичсэн.
  • Барилгын хувьд их эвдрэлтэй харагдаж байгаа ч “Mosad” гэх бичиг, 2 далбаа, шон зэрэгт ямар ч гэмтэл, эвдрэл байхгүй зэргээс үзвэл бодит бус, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг гэдэг нь харагдаж байна.

Моссадын албан ёсны вэбсайт

Түгээсэн зураг

Мөн гаднын баримт шалгах төвүүд болох Энэтхэгийн Boom болон АНУ-ын Leader Stories үүнд баримт шалгалт хийж, түгээсэн зургийг бодит бус, хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэж дүгнэжээ.

Boom баримт шалгах төвөөс уг зургийг шалгаад хиймэл оюун ухаан ашигласан гэсэн үр дүн гарчээ.

Дүгнээд хэлбэл, барилга дээрх нэр үг үсгийн алдаатай, орчин тойронд байгаа далбаа, шон гэмтээгүй, хиймэл оюун ухааны хэрэглүүрийн үр дүн зэргээс үзвэл түгээсэн зураг нь бодит бус, хиймэл оюун ухаанаар бүтээсэн болох нь батлагдлаа.

Мөн бидний өмнө хийсэн баримт шалгалтуудтай (энд, энд, энд, энд) танилцаж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг хэрхэн таних аргад суралцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Урьд шөнө, 6-р сарын 18-ны шөнө дунд, Иран Израилын зүрхийг онолоо! Израилын домог болсон Гадаад тагнуулын алба Мосад нуран уналаа” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document