Search

2022 оны бичлэгийг одоо болж буй мэт тайлбартайгаар түгээн, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1482

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Иран охид хижабаа тайлж, сургуулиа эзлэн авч, “Дарангуйлагч ба Исламын дэглэмд үхэл” хэмээн хашхирч байна” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 09 дүгээр сард цагдаа нарын харгислалд нас барсан иран охины төлөө жагссан үеийн бичлэгийг одоо болж буй Иран, Израилын мөргөлдөөнтэй холбож түгээн, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 18-нд Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар гэх нэртэй Facebook пэйж “Иран охид хижабаа тайлж, сургуулиа эзлэн авч, “Дарангуйлагч ба Исламын дэглэмд үхэл” хэмээн хашхирч байна” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 712 реакц, 113 сэтгэгдэл, 203 шэйрээр идэвхжүүлж, 200 гаруй мянга үзжээ.

Бид уг бичлэгийг интернэт орчинд хайж үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 05-нд Ираны оюутан охид засгийн газрынхаа эсрэг жагсаж буй үеийнх байжээ.

2022 оны 09 дүгээр сарын 13-нд 22 настай Mahsa Amini гэх эмэгтэйг hijab (толгойн ороолт) өмсөх хуулийг зөрчсөн хэмээн баривчилжээ. Тэрээр гэрчүүдийн мэдүүлгээр цагдаагийн машин дотор байхдаа эрүү шүүлтэд орж, зодуулан толгойндоо хүнд гэмтэл авсан гэжээ. Удалгүй эмнэлэгт хүргэгдэн 3 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-нд нас барсан. Үүнээс үүдэн Иран улс даяар эмэгтэйчүүд hijab-аа тайлан, уг хуулийг эсэргүүцэн жагсаж эхэлжээ. Тухайн үеийн жагсаалын бичлэгийг энд, энд болон эндээс үзээрэй.

Дүгнээд хэлбэл, 2022 оны 09 дүгээр сард цагдаа нарын харгислалд нас барсан иран охины төлөө жагссан үеийн бичлэгийг одоо болж буй Иран, Израилын мөргөлдөөнтэй холбож түгээн, төөрөгдүүлжээ.

2022 оны 10 дугаар сарын 05-нд нийтлэгдсэн бичлэг (түгээсэн бичлэгийн эх хувилбар)


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Иран охид хижабаа тайлж, сургуулиа эзлэн авч, “Дарангуйлагч ба Исламын дэглэмд үхэл” хэмээн хашхирч байна” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document