Search

Иран, Израилын пуужингийн дайралттай холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1481

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Иран хэдхэн цагийн өмнө харвасан пуужингийн харвалт” гэсэн гарчигтай бичлэг болон “Дууны хурднаас 12-13 дахин хурдан Hypersonic супер пуужингаа бүгдийг нь ашиглахаар шийдсэн байна” гэсэн агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны 10 дугаар сарын 02-нд болсон үйл явдлыг “хэдхэн цагийн өмнө” болсон мэт төөрөгдүүлжээ. Мөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгт төөрөгдүүлсэн агуулга нэмж мэдээлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Шалгасан мэдээлэл №1 Хуучирсан мэдээг одоо болж буй мэт түгээж байна

2025 оны 06 дугаар сарын 17-нд Группын Админ нэртэй Facebook хэрэглэгч “Иран хэдхэн цагийн өмнө харвасан пуужингийн харвалт” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 206 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 44 мянга гаруй удаа үзжээ.

Дээрх түгээсэн бичлэгийг 2024 оны 10 дугаар сарын 02-нд дараах олон улсын мэдээллийн сувгууд албан ёсны сошиал хаягуудаараа түгээж байсныг доор жагсаалаа.

Эдгээрээс үзвэл уг бичлэг нь саяхных биш, 2024 оны 10 дугаар сард болсон үйл явдлыг харуулжээ.

Шалгасан мэдээлэл №2 Хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг ашиглан мэдээлжээ

2025 оны 06 дугаар сарын 17-нд Группын Админ нэртэй Facebook хэрэглэгч “Дууны хурднаас 12-13 дахин хурдан Hypersonic супер пуужингаа бүгдийг нь ашиглахаар шийдсэн байна” гэсэн агуулгатай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 681 реакц, 23 сэтгэгдлээр идэвхжүүлж, 72 удаа цааш хуваалцжээ.

Hive Moderation нь дуу, зураг, бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгаж, үнэлгээ өгдөг цахим хэрэглүүр юм. Бид энэхүү хэрэглүүрийг ашиглан түгээсэн бичлэгийг шалгахад хиймэл оюун ухаанаар ашигласан байх магадлал 96 хувьтай гэсэн үр дүн гарлаа. Мөн Flux гэх өгөгдсөн текст, зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бичлэг болгодог модель ашиглажээ.

Иймд бодит бус, хиймэл оюун ухаанаар бүтсэн зураг, бичлэг хавсаргасан мэдээлэлд хэрсүү хандахыг зөвлөе.

Hive Moderation-аас гаргасан үр дүн

Цахим орчинд цаг үеийн, шуугиан тарьж буй мэдээллийг гуйвуулах, төөрөгдүүлэх зэргээр хандалт авах эсхүл нэг талыг барьж мэдээлэн, ташаа ойлголт төрүүлэх явдал түгээмэл байдаг тул та аливаа мэдээллийг албан ёсны, баттай эх сурвалжтай мэдээллийн хэрэгслээс авч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Иран хэдхэн цагийн өмнө харвасан пуужингийн харвалт” гэсэн гарчигтай бичлэг болон “Дууны хурднаас 12-13 дахин хурдан Hypersonic супер пуужингаа бүгдийг нь ашиглахаар шийдсэн байна” гэсэн агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document